Драмын урлагийн шилдгийг шалгаруулдаг “Гэгээн муза-11” олон улсын театрын их наадам энэ сарын 19-нд шилдгийн шилдгүүдээ тодруулах бөгөөд энэ жилийн наадамд Монгол, Египет, Серби, Оросын холбооны Тува улс, ӨМӨЗ орны уран бүтээлчид өрсөлдөх юм. Тэрбээр “Гэгээн муза-11” олон улсын театрын их наадмын шүүгчид өнөөдөр тодорч тангарагаа өргөсөн бөгөөд ерөнхий шүүгчээр Төрийн соёрхолт, УДЭТ-ын ерөнхий найруулагч Н.Наранбаатар ажиллах бол шүүгчдийн бүрэлдэхүүнд “Гэгээн муза” академийн ерөнхийлөгч, Ардын жүжигчин С.Сарантуяа, Төрийн шагналт, Ардын уран зохиолч, УГЗ Б.Лхагвасүрэн, Найруулагч УГЗ Ч.Ганхуяг, Монголын хөгжмийн зохиолчдын холбооны тэргүүн, УГЗ Б.Бямбабаяр, “А Пласс” студийн захирал, СТА Т.Аянга, УДЭТ-ын зураач, СТА Т.Ганхуяг, Урлаг судлалын ухааны доктор, дэд профессор, театр судлаач СТА Д.Батсайхан, Урлаг судлаач, профессор Д.Мягмарсүрэн, АНУ-ын төрийн департментийн харъяа Олон улсын театрын хүрээлэнгийн шүүгч, найруулагч, жүжигчин, продюсер Элизабет Хэсс, ОХУлсын шилдэг залуу 10 найруулагчийн нэг Тува улсын найруулагч Сюзанна Ооржик нар ажиллахаар болжээ.

   Мөн наадмын эксперт шүүгчдээр ССАЖ-ын яамны сайдын зөвлөх, Төрийн соёрхолт, жүжигчин Ц.Төмөрбаатар, Хүүхдийн төлөө үндэсний газрын хүүхэд гэр бүлийн хөгжлийн газрын дарга Х.Баавгай, Дундговь аймгийн төв халхын дуулалт жүжгийн театрын найруулагч Д.Доржсүрэн нар ажиллах юм. Ийнхүү энэ жилийн наадам “Драмын жүжгийн төрөл”, “Хүүхдийн жүжгийн төрөл”, “Дуулалт жүжгийн төрөл”, “Нэг хүний жүжгийн төрөл”-үүдэд 20 гаруй уран бүтээлийн 80 гаруй уран бүтээлчид өрсөлдөж шилдгийн шилдгүүдээ тодруулах юм.

“ГЭГЭЭН МУЗА АКАДЕМИ”


Та бүхнийг урлагийн тэнгэр ивээг...
www.URLAG.mn