БУУДЛАГЫН СПОРТЫН ТӨРӨЛД Э.ДАВААХҮҮ 12-P БАЙРТ ОРЛОО
2021/07/24
Буудлагын спортын эрэгтэй хийн гар бууны 10 метрийн төрлийн тэмцээн өнөөдөр 12:00 цагаас эхэллээ. Энэхүү төрөлд Монгол Улсаа төлөөлөн Э.Даваахүү оролцож байна. Тэрбээр финалд шалгарахад 1 оноо дутаж, 577 оноо авч 12-р байрт орлоо. Түүний хувьд дахин өөр хоёр төрөлд буудлага хийх билээ.
Тэрээр долоодугаар сарын 27-нд 10 метрийн хийн гар бууны холимог багийн төрөлд Ц.Анударийн хамт өрсөлдөнө. Мөн наймдугаар сарын 1-нд 25 метрийн хурдан гар бууны төрөлд цэц сорино.
Эмэгтэйчүүдийн урт бууны 10 метрийн төрөлд өрсөлдсөн О.Есүгэн 624 оноотой 25-р байранд жагслаа. Финалын шатанд 628.5-аас дээш оноотой найман тамирчин шалгарав. Энэхүү төрөлд нийтдээ 50 тамирчин өрсөлдсөн.
Токио 2020 олимпийн наадмын албан ёсны хоёр дахь өдөр буудлагын спортоор эхэллээ. Өнөөдөр Монголын баг тамирчдаас хамгийн түрүүнд О.Есүгэн буудлагын эмэгтэйчүүдийн урт бууны 10 метрийн төрөлд өрсөлдөж байна. Тэрбээр сонгон шалгаруулах шатанд одоогоор 352.7 оноо аваад байна. Харин тэргүүлэгч Норвегийн тамирчин 465.1 оноо авлаа.
Өнөөдөp Монголын бокс, жүдо, ширээний теннис, 3х3 сагсан бөмбөгийн баг тамирчид өрсөлдөнө.
DR. PRADHAN · 2021/07/30