3х3 сагсан бөмбөгийн баг Францад 22-18 харьцаагаар хожигдлоо
2021/07/26
3х3 сагсан бөмбөгийн эмэгтэй баг олимпын зургаа дахь тоглолтоо хэсэгтээ нэг хожилтой яваа Францын шигшээ багтай хийж 22-18 харьцаагаар хожигдлоо.
Шигшээ багийн тамирчдын оноо авсан байдал:
- М.Цэрэнлхам - 7
- Э.Чимэддолгор - 4
- О.Хулан - 7 оноо тус бүр авлаа.
Шигшээ баг хэсгийн шатны сүүлийн тоглолтоо маргааш 12:55 цагаас Хятадын шигшээ багтай хийнэ.
Нийт 8 баг оролцож тойргоор тоглож байгаа тэмцээний хамгийн өндөр оноотой 6 баг нь хасагдах шатанд шалгаран тоглох учиртай. Хасагдах шатны тоглолтууд маргааш 19:30 цагт эхэлнэ.
Хэсгийн шатны хүснэгт: