“Токио-2020” олимпын наадмын жүдо бөхийн төрөлд өнөөдөр Монголын хоёр бөх барилдаж байна.

Эрэгтэйчүүдийн -100 кг-д ДАШТ-ий хүрэл медальт, Гавьяат тамирчин Л.Отгонбаатар эхний тойрогт Эстонийн Григори Минаскинтай барилдлаа. Эл барилдаанд өрсөлдөгчөө цэвэр ялав.

Хоёр бөх нэг нэг торгуультай нэмэлт цагт орж, улмаар нэмэлт цагт өмсөх мэхээр манай бөх яллаа. Л.Отгонбаатарын хувьд сугалаа хатуухан таарсан. Дараагийн тойрогт Израилийн Петер Пальчиктай барилдана. Түүнийг ялахад Японы Аарон Вольфтой хэсгийн аваргын төлөө таарах магадлалтай.