О.Гүндэгмаа 26-д, Ц.Анударь 35-д орлоо
2021/07/30
Эмэгтэйчүүдийн спорт гар бууны 25 метрийн дасгалд тамирчид урьдчилсан шатны сүүлийн 30 сумаа буудаж дууслаа.
Манай тамирчин Ц.Анударь өчигдөр 287 оноогоор 29-д жагсаж байсан. Тэгвэл өнөөдөр хурдан буудлагад 285 оноо авснаар нийлбэрээр 572 оноотой болж, 35-д оров. Тэрбээр эхний 20 сумаа 96, 98 гэж буудан тун өнгөлөг явсан ч сүүлийн 10 сумандаа 91 оноо авснаар байр үлэмж ухрав. Эдгээр 10 сумны гуравт нь найм оножээ.
Энэ төрөлд өрсөлдсөн манай нөгөө тамирчин О.Гүндэгмаа хурдан буудлагадаа 295 оноо авч, нийт 578 оноотойгоор байр урагшлан 26-д бичигдсэн амжилтаар Олимпоо өндөрлүүллээ. Манай тамирчин сүүлийн 30 сумандаа маш сайн буудаж 97, 100, 98 оноо авсан юм.
Урьдчилсан шатанд Болгарын А.Костадинова 590 оноогоор тэргүүлж, Хятад, Орос, Герман, Тайвань, Грек, Солонгосын тамирчид араас нь жагсан финалын шатанд шалгарлаа. Наймдугаар байрын тамирчин 584 оноотой байв.
Зочин · 2021/07/30
Одоо нэг удаагийн шалгаруулалтаар аз нь тодорсон хүнийг биш байнгын бэлтгэл хийдэг, эх орныхоо төлөө жинхэнэ хариуцлагатай, сахилга баттайгаар бэлтгэл хийдэг тамирчдаа ганцхан удаагийн шалгаруулалтаар биш олон удаагийн тэмцээн уралдааны үр дүн, бэлтгэл сургуулилт зэргээр нь үнэлэн олон улсын тэмцээнд явуулж байя.