Улаанбаатарт 352, орон нутагт 640 тохиолдол батлагдаж, таван иргэн нас барлаа
2021/08/01
Коронавирусийн халдварын өнгөрсөн хоногийн нөхцөл байдлын талаар ЭМЯ-наас танилцууллаа. Өнгөрсөн хоногт халдварын 992 тохиолдол батлагдсан бөгөөд үүнээс Улаанбаатарт 352, орон нутагт 640 нь батлагджээ.
Уг өвчний улмаас 61-80 насны таван иргэн нас барсан байна.
Харин 2,058 иргэн эдгэрчээ.
Монгол Улсын хэмжээнд нийт батлагдсан тохиолдол 165,147 бүртгэгдэж, нас баралт 900-д хүрлээ.
Иргэдийг амны хаалтаа зүүх, хүн хоорондын зайг барих дэглэмээ сахихыг эрүүл мэндийн байгууллагаас зөвлөж байна.