“Хархорин” худалдааны төвийн ойр орчимд зөвшөөрөлгүй гар дээрээс бараа бүтээгдэхүүн зарахыг хориглолоо
2021/08/02
Баянгол дүүргийн ИТХ-аас иргэдээс ирүүлсэн санал хүсэлтийн дагуу Баянгол дүүргийн 20-р хорооны нутагт байрлах “Хархорин” худалдааны төвийн орчимд 07 дугаар сарын 29-ний өдрөөс эхлэн тусгай арга хэмжээ зохион байгуулж ажиллаж байна.
Арга хэмжээний хүрээнд "Эрин" хороолол руу орох явган хүний зам дагуу, зөвшөөрөлгүй ил задгай худалдаа эрхэлж буй иргэдэд хууль сурталчлан тайлбарлан сануулж, бөөгнөрөл үүсгэсэн иргэдийг тараан холбогдох арга хэмжээг авч ажиллаж байна.
Цаашид энэ цэгт байнгын явуулын пост байршуулахаар бэлтгэл ажлыг ханган ажиллах аж.
зочин · 2021/08/02
Төв замын урьд талд нь БГД байх ба тэндээс хөөгдсөн наймаачид замын ард СХД н талд бөөгнөрөл үүсгэв.Замын ар тал нь СХД юм.Одоо тэгээд СХД н 19 .20 байрнуудын оршин суугчидад хохиролтой байна нэгдсэн арга удирдлагаар хот удирдаач дээ