УОК, болон Засгийн газрын хуралдаанаар 2021 оны наймдугаар сарын 01-ний өдрөөс задгай талбайд спортын уралдаан тэмцээн үзэгчгүйгээр зохион байгуулахыг зөвшөөрсөн билээ.

Үүний дагуу аймгуудын бөхийн холбоод орон нутгийнхаа Онцгой комиссоос зохих зөвшөөрөл авч, энэ сардаа багтаан 128 бөхийн барилдааныг зохион байгуулж ажиллах хүсэлтийг Монголын Үндэсний бөхийн холбооноос аймгуудын бөхийн холбооны удирдлагуудад хүргүүлжээ.