Үйлдвэр, хөдөө аж ахуй /ҮХАА/-н сайд Х.Баттулга өөрийн хүсэлтээр сайдаас чөлөөлөгдөх хүсэлтийг УИХ-д өргөн мэдүүлсэн билээ. Түүний өргөдлийг өнөөдөр Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны хуралдаанаар хэлэлцэх юм. Энэ асуудлыг  Засгийн газар хэлэлцсэний дараа УИХ-аар хэлэлцэх ёстой хэмээж байсан ч УИХ-ын дэгийн дагуу харьяалагдах байнгын хорооны хуралдаанаар эхэлж хэлэлцэнэ гэсний дагуу өнөөдрийн хуралдаанаар оруулахаар болжээ.  

Х.Баттулга сайдын Засгийн газрын гишүүнээс чөлөөлөгдөх өргөдөл өгсөн асуудлаар нам, эвслийн бүлэг болон УИХ-ын гишүүдийн байр суурийг нэгтгэсэн аж.

Х.Даваа