Ардчилсан намын дотоод хагарал тэмцлийг намын гишүүд нь ч, улс төрийн хүрээнийхэн, судлаачид эргэж нийлэх боломжгүй хэмээн дүгнэж байна.

Aрдчиллын анхдагчдын нэг, Сонгинохайрхан дүүргийн АН-ын дарга Д.Цогтбаатар саяхан О.Цогтгэрэлийн нэгэн мэдэгдлийн дор “Хоёр тал нэгдэж нийлэх талаар  нэг ч алхам хийхгүй, юу ч санаачлахгүй  байх юм” хэмээн байр сууриа илэрхийлсэн. Тэгвэл судлаач .Д.Ганхуяг “Монголын улс төрийн талбайд жинтэй байр суурь эзэлдэг АН бүрэн устаж, хоёр   хэлтэрхий үлдэв. Энэхоёр хэлтэрхийг АН гэж нэрлэх ямар ч боломжгүй.

АН-ын хоёр хэлтэрхий эргэж нэгдэн нэг нам болохүлгэрийн далай. Би АН хоёр жижиг хэлтэрхий болсонд уурлаад байгаа юм биш, харин энэ нам сүүлийн 2-3 жил улс төрийн тулхтай шүүмж дүгнэлт, үйлдэл хийх чадвараа бүрэн алдсанд дургүйцээд байгаа юм. АН-ын хувь заяаны талаар жич ярьж тайлбарласан нь дээргэж санана”  хэмээн улс төрийн тоймдоо бичжээ. 

Эх сурвалж:www. polit.mn