Италийн Tucano компани нь Милан хотноо 1985 онд бүх төрлийн цүнх, кэйс зохион бүтээж үйлдвэрлэж эхлэсэн. Анхны зөөврийн авсаархан компьютерүүд бүтээгдэж эхлэхэд л Tucano тэдэнд зориулсан цүнхнүүдийг мөн бүтээж эхлэсэн билээ. Үр дүнд нь компьютерийн хэрэгсэл үйлдвэрлэдэг зах зээлд тэргүүлэгч компани болж чаджээ.

Tucano нь байнга зах зээлийн хэв маягт тохируулан бүтээгдэхүүний нэр төрөл, загвар дизайнаа сайжруулж өргөжүүлж байдаг бөгөөд одоогийн байдлаар зөөврийн компьютерийн цүнх, үүргэвч, iPhone-ийн гэр, iPad-ийн гэр гэх мэт төрлийн бүтээгдэхүүнүүдийг зах зээлд гаргаж байна.

Энэ брэндийн бусдаас ялгарах давуу тал нь жинхэнэ Итали дизайн, өндөр чанар юм. Бүх бүтээгдэхүүнүүд нь Италийн Миланд бүтээгдэж, тестлэгдэж гардаг. Зөвхөн удаан эдэлгээтэй, усанд тэсвэртэй өндөр чанарын материал ашигладаг.

Таны дижитал хэрэгслийг хамгаалах, тав тухтай хэрэглээг бий болгох зориулалттай шинэлэг технологийг ашиглан загвараа бүтээдэг.

Tucano брэндийн бүтээгдэхүүнүүдийг Монгол улсад PC mall сүлжээ их дэлгүүр албан ёсоор борлуулж байна.

Утас: 7011-3535, 7013-3535

www.pc-mall.mn

www.facebook.com/pcmallofficial

www.twitter.com/pcmallofficial