Өнгөрсөн оны 12 сард  21 настай Ц бүсгүйг 48  цагийн турш зодож амь насыг нь бүрэлгэсэн хэрэгт Г.Алтанхүүг сэжиглэж байгаа билээ.  Тэгвэл энэ хэргийн  мөрдөн байцаалт дуусаж прокурорт шилжсэн байна.

Г.Алтанхүүд эрүүгийн хуулийн тусгай ангийн 91-р зүйл ангиар эрүүгийн хэрэг үүсгэсэн байгаа юм.  Энэ хэргийн талаар Улсын ерөнхий прокурор Д.Дорлигжав: “Бүсгүйн нас барсан шалтгаан нь цусны сувгийн гэмтлийн улмаас шингэн бодис шүүрч, хэвлийд их хэмжээний шингэн хуримтлагдах замаар хэвлий, дотор эрхтнүүдэд нөлөөлснөөс болсон гэсэн шинжээчийн дүгнэлт гарсан байгаа. Бүсгүй гадны нөлөөтэй нас барсан гэдэг нь тодорхой байна. Өмнө нь талийгаачийг Г.Алтанхүү зоддог байсан нь үнэн” хэмээн мэдэгдэж байсан.  

Хэрэг шүүх эсвэл мөрдөн байцаалтад буцах эсэхийг прокурор шийдэх бөгөөд бид энэ талаар эргэн мэдээлэх болно.

А.Баярмаа