Ирэх амралтын өдрүүдэд Баруун дөрвөн замаас Зүүн дөрвөн замын хооронд автомашингүй байна
2021/08/25
Нийслэл хотын авто замын түгжрэлийг бууруулах болон хичээлийн шинэ жил эхлэхтэй холбогдуулан наймдугаар сарын 28, 29-ний Бямба, Ням гарагт тээврийн хэрэгслийн улсын дугаарын тэгш, сондгойгоор хөдөлгөөнд оролцуулах шийдвэр гарсныг ТЦА-наас дахин санууллаа.
Ингэснээр Энхтайваны өргөн чөлөө буюу Баруун дөрвөн замаас Зүүн дөрвөн замын хооронд автомашингүй байна.
Мөн Чингэлтэй, Баянзүрх, Сүхбаатар дүүргийн зарим замд хөдөлгөөний хязгаарлалт тогтоох аж.
Энэ хугацаанд авто замын зорчих хэсэгт 09:00-19:00 цагийн хооронд хичээлийн хэрэгсэл, сурагчийн дүрэмт хувцас, бусад хувцас хэрэгслийн үзэсгэлэн худалдааг зохион байгуулах юм.