Д.Амарсайхан агсны талаар ШШГЕГ-аас мэдээлэл хийлээ
2014/05/13
Газрын тосны газрын дарга асан Д.Амарсайхан “Петро Чайна дачин тамсаг” компанийн орлогоос мөнгө угаасан хэргээр хорих 461 дүгээр ангид хоригдож байсан билээ. Тэрээр өчигдөр хоpиx байранд ухаан алдсан бөгөөд эмнэлэгийн тусламж авсан ч өөд болсон. Энэ асуудлаар ШШГЕГ-ын Тогтоол гүйцэтгэх газрын дарга, Хурандаа Б.Амардорж мэдээлэл хийлээ.
Мэдээлэл хийх үед тэрбээр: “Өчигдөр буюу 2014 оны 5 дугаар сар 13-ны өдрийн 16 цагийн орчимд цагдан хорих 461-р ангид Д.А гэгч нас барсан харамсалтай хэрэг гарсан. Энэ хүн 2014 оны 4-р сарын 15-ны өдрөөс нийт 28 хоног цагдан хоригдсон.
Тухайн өдөр 15 цагийн орчим өмгөөлөгч нь уулзах хүсэлт гаргасан. Хүсэлтийн дагуу уулзах байранд аваачсан. Тэгтэл уулзалтын хүлээлгийн өрөөнд ороод удалгүй ухаан алдсан. Ингээд яаралтай эмч дуудаж, эмнэлэгийн тусламж үзүүлсэн. Мөн ЯТТ-ийн 103 дуудаж эмнэлэгийн тусламж үзүүлсэн. Гэвч эмчилгээ авалгүй нас барсан.
28 хоног хоригдох хугацаанд эрүүл мэндийн үзлэгт найман удаа орсон. Биохимийин шинжилгээнүүдэд орсон. Өмгөөлөгч нь хоёр удаа хүсэлт гаргасан байдаг. Хүсэлтэд сэжигтэнг эмнэлэгт хэвтүүлэх болон эрүүл мэндийн тодорхойлолт гаргаж өгөөч гэсэн утгатай байсан бөгөөд хүсэлтийн дагуу эрүүл мэндийн тодорхойлолтыг гаргаж өгсөн.
Цагдан хорих төвийн эмнэлэгийн зүгээс тухайн хүний эрүүл мэндэд хяналт тавьж, шаардлагатай шинжилгээнүүдийг авч байсан. Тухайн шинжилгээгээр эмнэлэгт хэвтэн эмчлүүлэх шаардлагагүй гэж эмчээс өгсөн танилцуулган дээр дурьдсан.
Д.Амарсайхан 28 хоног саатуулагдахдаа өмгөөлөгчтэйгээ уулзаж, хууль зүйн зөвлөгөө авч байсан. нийт давхардсан тоогоор өмгөөлөгчтэйгээ 25 удаа уулзалт хийсэн байдаг. Холбогдох албан тушаалтны зөвшөөрлөөр гэрийнхэнтэйгээ найман удаа уулзсан байдаг. Хамгийн сүүлд өчигдөр гэхэд 12 цагт ахтайгаа зөвшөөрлийн дагуу уулзсан. Энэ хугацаанд биед нь өөрчлөлт орсон, хүндэрсэн зүйл гараагүй. Саатулаагдаж байхдаа Д.Амарсайхан эмнэлэгийн тусламж, үйлчилгээнд хамрагдах хүсэлт гаргаж байгаагүй юм билээ. Гэхдээ толгой өвдөж байна гэсэн үндэслэлээр гэрийнхнээсээ өвчин намдаах эм хэрэглэж байсан.
Нас барсан энэ асуудал дээр цагдаагийн байгууллага эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа. Нас барсан шалтгаан тодорхой хугацааны дараа тодорхой болно. Өнөөдөр өглөөний байдлаар задла шинжилгээ хийж байна гэсэн мэдээлэл ирсэн.” Хэмээн мэдэгдсэн. Үүний дараа ШШГЕГ-ын Тогтоол гүйцэтгэх газрын дарга, Хурандаа Б.Амардорж сэтүүлчдийн асуултад хариулсан юм.
- Хорих анги дээр бичлэг хийгдэж байгаа шүү дээ. Бичлэг хийгдсэн болов уу?
- Бичлэг хийгдээд явж байгаа. Өмгөөлөгчтэй уулзах гээд хүлээлгийн өрөөнд ороод удаагүй 4-5 минут болсон байдаг юм.
- Хорих ангид хийсэн шинжилгээгээр талийгаачийн биеийн байдалд эмч ямар дүгнэлт хийсэн бэ?
- Эмч найман удаа үзлэг хийсэн байдаг. Шинжилгээ хийгдсэн бөгөөд уг шинжилгээгээр нойр булчирхай бага зэрэг үрэвссэн гэсэн хариу гарсан. Энэ нь шууд эмнэлэгт хэвтүүлэх үндэслэл биш гэж үзсэн.
- Ухаан алдасаны дараа хэдэн минутын дараа танай эмч нар тусламж үзүүлсэн бэ?
- 4 минут. Яаралтай бүх тусалмжийг үзүүлсэн ЯТТ-ийнхөн цаг орчмын дараа ирсэн.
- Талийгаачийг ухаан алдчихсан байхад амнаас нь хөөс цахарч байсан гэсэн мэдээлэл байна?
- Яг тэр талаар мэдээлэл бидэнд ирээгүй.
- Гаднаас өвчин намдаах эм оруулж ирсэн гэлээ. Үүнийг хэн шалгаж байгаа вэ?
- Цагдан хорих төвийн эмч шаардлагатай гэж үзвэл шалгаад эмийг оруулж байгаа.
- Жилд хичнээн хүн хорих ангид нас бардаг вэ?
- 2013 онд хорих ангид 17 хүн нас барсан. 2014 он гарсаар таван сарын байдлаар 4 хүн нас барсан. Голчлон өвчний хүндрэлээр нас барсан.
- Хоригдож байх хугацаанд талийгаач ядрах, цонхийх байдал ажиглагдсан уу?
- Тийм байгаагүй. Бичлэг харахад тийм зүйл байгаагүй.
- Саатуулагдах хугацаандаа талийгаач хорих ангийн дүрмийг зөрчих, алдаа дутагдал гаргасан болов уу?
- Зөрчил гаргаагүй.
- Талийгаачтай хамт хэдэн хүн саатуулагдаж байгаа вэ?
- Өрөөндөө гурвуулаа саатуулагдаж байгаа. Өрөө бүрт бичлэг хийгдэж байгаа. Ямар нэг дарамт шахалт байхгүй.
Талийгаачийн задлан шинжилгээний хариу 14 хоногийн дараа гарах юм. Тэр үед талийгаачийн үхлийн шалтгаан тодорхой болох юм.
А.Баярмаа
Зочин · 2014/05/15
Гайхалтай.
Зочин · 2014/05/14
horih 461 iin darga Ochgerel bol aimshigtai hvn shv dee zowhon alban tu****l awdag talin tsol temdegee l boddog araatan shvv dee terend hvnii ami bol uy ch bish alban tu****l l ahij bwal busad ni hamaa bhgvi
sh.sh.g.gazar · 2014/05/14
hamgiin hvnd surtaltai gazar shv de Amarsaihan nas barsan ni tednii ajil yaj ywagddag ni haragdaj bga umaa engiin neg horidol nas barwal niigem anzaarahgvi l ongorono shv dvv dee shorond hvn vheh hi bdag l asuudal;shig handdag ni hudlaa bish biz dee yagad gewel horidol bol hvn bish biz dee bi barimt delgej bolnoo yagad gewel bi ter aimshigt gazar mash olon jil bolson bolohoor medej bga umaa
zochin · 2014/05/14
ta nar 103 duudaad yah be de ene hotin buglurul iim baihad 10 20 minutin bolood irne gej boddoo uy ter n shig ulger baihgui shu de bitgi tegj dur esgej bai ter uursdiinhee emch narig yaraltai narin mergejlin kurs nomond surgaachee shorond saatuulagdsan humuust emch l ner zuusen medleggui emch nar ajluulahaa boliochee
Зочин · 2014/05/14
Цагдан хорих төвийн эмнэлэгийн зүгээс тухайн хүний эрүүл мэндэд хяналт тавьж, ********длагатай шинжилгээнүүдийг авч байсан. Тухайн шинжилгээгээр эмнэлэгт хэвтэн эмчлүүлэх ********длагагүй гэж эмчээс өгсөн танилцуулган дээр дурьдсан гэж ШАЛ ХУДЛАА ШҮҮ. эД НАР БҮГДЭЭРЭЭ АТГ-Ё ХЭВТҮҮЛЖ БОЛОХГҮЙ% ЭМЧИЛЖ БОЛОХГҮЙ ГЭЖ ДААЛГАВАЛ ӨГСӨН ГЭД ХЭНЭГЧГҮЙ ЗОГСОЖ БАЙСАН. ЭДГЭЭР ДААЛГАВАР ӨГСӨН БОЛОН ДААЛГАВАР АВСАН ГЭХ УЛСУУДАД БҮГДЭНД НЬ ЭРҮҮ ҮҮСГЭЖ ХАРИУЦЛАГА ТООЦУУЛНА.
Зочин · 2014/05/14
Medehgui baij hunii uhleer bitgii uls torjuuleed bai gahai mini
Зочин · 2014/05/14
МАН-ын хулгайчууд өөрсдийнхөө хүнийг оруулаад нухуулчихлаа. Энэ аллагын ард МАН байгаа. Хэргээ илэрэхээс айгаад ийм аллага хийж байна шүү дээ.