Газрын тосны газрын дарга асан Д.Амарсайхан өчигдөр 17 цагийн үед ШШГЕГ-ын харьяа 461 дүгээр хорих ангид нас барсан билээ.  Энэ хэрэгтэй холбоотойгоор  ШШГЕГ-аас  мэдээлэл хийсэн байгаа.  Тэгвэл энэ хэрэгтэй холбоотойгоор  талийгаачийн өмгөөлөгч  Х.Пүрэвлхамаас цөөн зүйл тодрууллаа.  

- Талийгаачийн талаар  сая  ШШГЕГ-аас мэдээлэл хийлээ.  Та энэ асуудлаар  тодруулга өгөх боломжтой юу?

- Яг одоо ярих боломжгүй байна. Хуралд байна, байж байгаад эргээд залгаарай.

- Талийгаачийн биеийн байдал ямар байсан бэ?

- Тааруу байсан.

- Тааруу байгаа болохоор эмчилгээ хийлгэх шаардлагатай гэсэн хүсэлтээ өгсөн уу?

- Хангалттай өгсөн. Одоо ярих боломжгүй байна. Гарч байгаад яръя тэгэх үү.  

Талийгаачийн өмгөөлөгч  Х.Пүрэвлхамын хувьд ярих боломжгүй байгаа бөгөөд  эргэж тодруулга өгөхөө амалсан юм.  Бид түүнээс тодруулга авч хүргэх болно.   

А.Баярмаа