Ч.Өнөрбаяр: МАН-тай нэгийгээ үзнэ...
2021/09/02
АН-ын дарга гэх М.Тулгат, АН-ын ЕНБДарга Ч.Өнөрбаяр, дэд дарга Р.Эрдэнэбүрэн нар мэдээлэл хийлээ.
Энэ үеэр М.Тулгат: "АН Э.Бат-Үүл, Б.Гарамгайбаатар нарыг үзэл санаагаа хамгаал, УИХ-д орж дуугар гэж илгээж байгаа юм. Жишээлбэл Сонгино Хайрхан дүүрэг бол нийслэлийн хэмжээнд хамгийн ядуу дүүрэг болчихлоо, хамгийн их гэр хороололтой. Э.Бат-Үүл Нийслэлийн Засаг дарга байхдаа гэр хорооллын дахин төлөвлөлтийг хийж байсан, энэ бүхэн нь зүрхэнд нь цохилсоор байгаа. Э.Бат-Үүл, Б.Гарамгайбаатар нарын ард залуус бид байгаа." гэв.
Түүнчлэн АН-ын дэд дарга Р.Эрдэнэбүрэн:
“Манай Э.Бат-Үүл, Н.Алтанхуяг гэсэн лидерүүд бол биологийн нас нь 60-тай боловч МАН-ын 30-тай залуучуудаас сэтгэлгээ, мэдлэг, магадгүй биеийн хувьд ч залуу байгаа” хэмээсэн юм.
Харин АН-ын ЕНБДарга Ч.Өнөрбаяр: "Үзэл санаа, үнэт зүйл зарчмаа худалдаагүй, үзэл санаандаа өнөөдрийг хүртэл тууштай зогсож байгаа хүмүүсээ бид УИХ-ын нөхөн сонгуульд нэр дэвшүүлсэн. Монголчууд 1992 онд Үндсэн Хуулиа батлахдаа хулгайч, авилгачдын засаглалыг сонгоогүй юм аа.
Гэтэл өнөөдөр хулгайч, авилгачид даргын шинэ дэглэмийг бий болгосон байна. Энэ дэглэмийг бид нар нураана. Хувьсгал хийхэд зангиа хэрэггүй. Ардчилсан Нам өнөөдөр 1990 оны хувьсгалыг шинэ хэв маягаар хийх цаг нь ирсэн байна. Үзэл санааны хувьсгал хийх цаг нь иржээ. Нийгэм унтаа байдалд орчихож. Бид нойрноос нь сэрээнэ.Үүний эхлэл нь удахгүй болох УИХ-ын нөхөн сонгууль юм. Бид дарга ангид дагаар нь ордог хэсэг нь биш ээ, бид харин эд нартай нэгийгээ үзнэ, тэмцэнэ. Э.Бат-Үүл, Б.Гарамгайбаатар нарын ард шинэ үзэл санааны түүчээ болсон залуучууд бид нар байгаа. АН хэн нэгэн даргын дохиураар нэр дэвшүүлээгүй, энэ бол хамтын шийдвэр байсан." гэв.
Мөн тэд цаашид МАН-ын шидсэн чулууг шүүрч авч, дахин хоёр хэсэг болж хуваагдахгүй гэдгээ мэдэгдлээ.
akiuluud oir oirhon manai ylasiig daramtlah handlagatai baigaa syy!! · 2021/09/02
ene bygd bol bid hoorondoo eb negdelgyi boljee!!ene metiin zaluus yagaad ajil hiij baigaa negneen daramtlaad yabaad bainaa!yagaad negdeed ajillaj,negniihee ygiig abaad syymjlehdee syymjleed byteehdee byteegeed yabj bolohgyi boloo be?Mongol ylas baih yy?ygyi yu gedeg deeree yabna yy?....er ni sain anhaarch hol oirgyi sain yhaar?Manai ylas baih yy?ygyi yu?hyrtel sain bod!!!!!neg l bis baigaa syy!!!!hajuud chini akuylyyd oirhon baina syy!!!!
Ub irged · 2021/09/02
Энэ шал шал гэсэн новш зайлаа
Бат · 2021/09/02
Одоо бид мөн л МАН-д саналаа өгөөд 3 жилийн дараа дүнгээ тависан дээр АН болон бусад намаас хүн гарлаа гээд дараагийн сонгуулийн суртачилгаа хэрүүл намэхээс өөр ашиггүй