Covid-19 халдвар бүртгэгдсэн 29 сургууль, цэцэрлэг зайн сургалтад шилжжээ
2021/09/06
Нийслэлийн шуурхай ажилтны зөвлөгөөн дээр холбогдох албан тушаалтнууд “Ковид-19”-ийн халдвар илэрсэн сургууль, цэцэрлэг, нөхцөл байдлын талаар танилцууллаа.
БШУ-ы сайд, Эрүүл мэндийн сайдын хамтарсан тушаал гарсан. Энэ дагуу өнгөрсөн баасан гарагийн байдлаар 18 цэцэрлэгийн 125 бүлгийн 2571, 11 сургуулийн 55 бүлгийн 1590 хүүхэд зайн сургалтад шилжээд байна. Мөн 12-17 насны хүүхдүүдийн 86.6 хувь нь I, 70.4 хувь нь II тундаа хамрагдаад байгаа юм. Хотын дарга халдвар хамгааллын дэглэмийг баримталж, халдваргүйжүүлэлтийг байнга хийх ёстойг онцолсон.
Нийтийн тээврийн үйлчилгээний газрын дарга Ч.Сайханбаяр 532 тээврийн хэрэгсэл ашиглалтаас гарах тооцоо байгааг танилцуулав. Хотын дарга Сангийн яам руу хүсэлт явуулж, Улаанбаатар хотын иргэдийн амь эрсдэхээс сэргийлж, энэ асуудлыг шийдэхийг үүрэг болгов. Мөн өнөөдрөөс 37 чиглэлд сургуулийн 37 автобус үйлчилгээнд явж эхэллээ гэж Боловсролын газрын дарга Ж.Гантулга мэдээлсэн байна.