Ерөнхий сайд даалгасны дагуу шатахууны хомсдол үүсгэсэн хүнд хариуцлага тооцно
2021/09/22
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрүүдийг танилцуулж байна.
ЗГХМОНХГ-ын ажилтан О.Бямбагэрэл "Өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар 10 гаруй асуудал хэлэлцэж байна. Хамгийн эхэнд Шадар сайд халдварын нөхцөл, авч хэрэгжүүлж байгаа ажлуудыг танилцуулсан. Ерөнхий сайдын зүгээс УОК, эрүүл мэндийн байгууллагууд болон бусад чиг үүргийн байгууллагууд уялдаа холбоогоо сайуруулах чиглэл өгсөн. Мөн жирэмсэн эмэгтэйчүүд, хүүхдүүдэд анхаарал хандуулахыг даалгалаа.
Түүнчлэн үе шаттай маш сайн судалгаанд үндэслээд үйл ажиллагаануудаа нээхийг үүрэг болголоо.
Сүүлийн хэдэн өдөр ДЭМБ болон ЭМЯ-ны мэдээлэл зөрсөн. Энэ хоёр байгууллага уулзаад ДЭМБ буруу тооцоолол хийсэн тул залруулга гаргахаа илэрхийлсэн.
Түүнчлэн өнөөдөр Засгийн газрын хуралдаанаар Гашуунсухайт боомт дахь асуудлыг шийдвэрлэлээ. Тодруулбал, тус боомтод нэмэлтээр PCR төхөөрөмж бүхий лаборатори байгуулах бөгөөд зардлыг Засгийн газрын нөөц сангаас гаргахаар боллоо.
Шатахууны хомсдолтой холбоотой асуудлыг УУХҮ-ийн сайд танилцуулсан. Үүнтэй холбоотойгоор хариуцлага алдсан албан тушаалтанд хариуцлага тооцохыг Ерөнхий сайд үүрэг болголоо" гэв.
Энэ үеэр Эрчим хүчний сайд Н.Тавинбэх “ Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцын барилга угсралтын ажлын гүйцэтгэгчтэй гэрээ байгуулж албажууллаа.
Тодруулбал, Ховд гол дээр байгуулах 90 мВт-ийн хүчин чадалтай усан цахилгаан станцын барилга угсралтын ажил эхэллээ.
Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцыг Ховд гол дээр барих анхны судалгааг 1964 онд ОХУ-ын мэргэжлийн байгууллагууд гаргасан байдаг. Бид 2018 оноос уг судалгаанд үндэслэж дахин тооцоог хийгээд ийнхүү баталж, эцсийн шийдвэрийг гаргасан.
Уг төсөл хөтөлбөрийг БНХАУ-ын Засгийн газраас манай улсын Засгийн газарт олгох хөнгөлөлттэй зээлээр гүйцэтгэнэ.
Бидний хийсэн тооцооллоор тухайн төслийн өртөг нийтдээ 288 сая ам.долларын төсөвтэй байсан.
Усан цахилгаан станцын барилга угсралтын ажлын гүйцэтгэгчийн тендерийг зээлийн хэлэлцээрийн дагуу зээл олгогч талын энэ төрлийн туршлагатай компаниудын дунд явуулахад БНХАУ-ын төрийн өмчит компани шалгарсан.
Тендерт шалгарсан компани 271 сая доллароор төсөвт өртгөөс 14 сая төгрөгөөр хямдарсан бөгөөд барилга угсралтын ажлыг 61 сарын хугацаанд хийж гүйцэтгэхээр болсон” гэв.
УУХҮ-ийн сайд Г.Ендон танилцуулж байна:
-Шатахууны хомсдолын талаар өнөөдөр хэлэлцлээ. Бид "Роснефть" компаниас сар бүр 28 мянган тонн бензин авах ёстой. Гэвч тэд 17 мянган тонныг нийлүүлэх боломжтой гэсэн тул БНХАУ-аас 43 мянган тонн бензин авах захиалга өгсөн байв. ОХУ-аас17 мянган тонн бензин ирнэ гэж тооцсон ч энэ сард 7500 тонныг нийлүүлсэн. Үлдэгдлийг ирэх сарын 1 хүртэл нийлүүлэх боломжгүй гэсэн юм. Мөн БНХАУ-ын талаас Хөх хотын боловсруулах үйлдвэрээс манай улсад бензин нийлүүлэх боломжгүй гэсэн юм. Бид найм хоногийн турш бензинийг хязгаартай худалдах боллоо. Бээжинд суугаа Элчин сайд ноот бичиг өгч, холбогдох хүмүүстэй уулзаж байна. Тус улсад сүүлийн хоёр хоног амралтын өдрүүд байв. Зам тээврийн яам, ГХЯ энэ асуудлыг шийдэхээр ажиллаж байна. Хөх хотоос Жинин боомтод саатаж, Замын-Үүдээр дамжин бензин ачсан галт тэрэг орж ирнэ. Тээврийг аль болох хурдан хийхээр ажиллаж байна. Учир нь хоёр галт тэрэгнээс нөгөө рүү нь ачна, агуулахад буулгасны дараа аж ахуйн нэгжүүд авах гээд олон шат дамжлага бий.
Манай арми, ОБЕГ өөрийн нөөцтэй. Бүх хэрэглэгчид жигд хүртээхийн тулд бид хязгаарлалт тавьж байна.
Ерөнхий сайд даалгасны дагуу бид буруутай гэж үзсэн албан тушаалтанд арга хэмжээ авна. Мэдээллээ боловсруулаагүй юу, ажилдаа хайнга хандсан уу гэдгийг эхлээд тогтооно гэв.
ШУУД ҮЗЭХ:
Иргэн · 2021/09/22
Иргэн · 2021/09/22
Иргэн · 2021/09/22
Зочин · 2021/09/22
Дээдэх нь суудлаа олохгүй бол доодох нь гүйдлээ олохгүй гэгчээр ЗГ, түүний тэргүүн ЕС та өөрөөсөө мөн ЗГ гаргаж байгаа шийдвэрээсээ буруугаа хайгаач. Хэнээс буруу хайгаад байгаан. ОЮУН ЭРДЭНЭ чиний хэлснийг л наад тэнэг сайд нар чинь доод долоогчид чинь хийж байгаа биз дээ. Эцэстээ хэнээс буруу хайгаад хэнийг шийтгэх гээд байгаан бэ. ӨӨРИЙГӨӨ ШИЙТГЭ.