Цагдаагийн ерөнхий газрын Зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх газрын Мөрдөн байцаах газрын Эдийн засгийн гэмт хэрэг мөрдөх хэлтэс ард иргэдэд сэрэмжлүүлэг мэдээ хүргэж байна.

Тодруулбал, 2005-2006 оны хооронд Бүгд Найрамдах Солонгос Улс, Сөүл хотын “Монгол таун”-д Капитрон банктай хамтран ажиллаж байсан “Хадгаламж Кореа” компани нь хадгаламж нээх, мөнгөн гуйвуулга хийнэ гэж иргэдийг хуурч мэхлэн залилж онц их хэмжээний хохирол учруулжээ.

Тус хэргийг шалгаж байгаа бөгөөд  “Хадгаламж Кореа” компанид мөнгөө өгч хохирогчийн мэдүүлэг өгөөгүй иргэдийг мөрдөн байцаах газрын 318 тоотод ирж мэдүүлэг өгөхийг ЦЕГ Хэвлэл мэдээллийн төвөөс мэдээлсэн юм.

Х.Даваа