Ийм хүн алдаагаа ойлгоод засрах уу? эсвэл энэ чигээр нь дуусгах уу?
2021/10/04
Сайн байна уу? Та бүхэн надад шийдвэр гаргахад минь туслаач. Би 32настай өмнө нь гэр бүл зохиож үр хүүхэдтэй болж байсангүй. 23-тайдаа компаниа байгуулж ажил гэж гүйсээр залуу нас минь элсэн цаг шиг урсаад алга болсон.
Би найз залуутайгаа үерхээд 4жил гаран болж байгаа, 1 жилд нь үерхэж 3жилд нь цугтаа амьдарсан юм. Сүйн бөгж өгж гуйж явсан үе саяхан мэт санагдаж байна. Манай найз залуу надаас 1дүү, өмнө нь амьдралтай салаад 2,3 жил болсон охинтой байсан. Манай хүн хуульч хийдэг сул тал нь мэргэжлийн онцлог уу хар яр гэсэн хүйтэн хөндий харьцаатай бас хүнд сэтгэл гаргана, хайрлана, халамжилна гэж барагтаа байхгүй. Яагаад ч юм гаргасан сэтгэл нь надад хүрдэггүй бас их хэрүүлч хэцүү зантай. 4жил болоход намайг их ч гомдоож, би ч юмаа аваад их явдаг байсан. Зөндөө салж нийлсэн ч эргээд нийлчээд байсан. Надаас салахдаа өөр хүүхнүүдтэй холбогдож фб.р танилцаж уулзаж явдаг байсан. Бас их тооцоотой харамч нарийн хүн яахав авууштай зан нь 2жилийн дотор байр лагэртай болж чадсан.
Анх 600к цалинтай байхад нь би нийлж одоо 3сая авдаг ч надад барагтаа мөнгө зарцуулдаггүй, хүүхэд хуурж байгаа аятай 1зайрмаг шок авж өгвөл их юм. Гэхдээ яахав анх баяраар хэлүүлж нэхүүлж байж цэцэг эсвэл үнэртэй ус ч юмуу авж өгдөг байсан ч сүүлдээ ч бүр больсон. Энэ хугацаанд 1удаа олигтой болзоонд явж үзсэнгүй, 1гайгуй ресторанд хоолонд оруулж үзсэнгүй. Амьдрал дээр надад санхүүгийн асуудал гарвал хэзээ ч надад тусалдаггүй. Би ч бас нээх туслаад байдаггүй, санхүү тусдаа хүмүүс. Уг нь их гэрсэг гэхдээ байнга пабжи тоглоно надад цаг гаргадаггүй. Гэхдээ гэрээ нийлээд хэлүүлтгүй цэвэрлэчихнэ, хувцасаа угаачихна. Гэхдээ нэг хэцүү зүйл н хамаатан садан нь салсан эхнэртэй нь одоо хүртэл гэр бүлийн гишүүн шиг надаас илүү харьцаатай байдаг. Цуг амьдардаг дүү нь байнга найз нөхөд шиг миний хажууд чаталдаг, нөгөө салсан эхнэр нь үеэл дүүгээс н бүр өмсөхгүй хувцас хүртэл гуйсан байсан.
Тэр нь уг нь нөхөртэй амьдралтай болоод удаж байгаа. бас 1 үеэл залуутайгаа надаас өмнө л дөө дундаа 1 янхан авсан байсан. Тэгээд найз залуудаа хэлээд нэмэргүй түр тэсэж бай удахгүй нүүнээ гэдэг байсан. Манай ээжийн нэрийг ч мэдэхгүй байж салсан эхнэрийнх н ээжтэй нь хүртэл фб.р үеэл дүү н найзууд байсан. Надад утгагуй санагдсан, би яг хэн байсийн бол гэж бодогдоод байх юм. Салсан эхнэрийнх нь нэрээр манай хүний ээж цуг байдаг үеэл дүү нь бас дуудаж л байсан. 3 жилийн дараа шүү бүр. Энэ хугацаанд хайр халамжгүй хүйтэн хүний хажууд дагаад ааш зан ч авах юмгүй болж байх шиг байна. Би уг нь 1 сэтгэл гаргасан хүндээ тултал нь гаргадаг, 1 үзэхгүй хүнээ үздэггуй зантай.
Ер нь бас хэн хэн нь барьцамтгай зантай надад сэтгэл гаргахгүй болхоор яг адилхан харьцсаар өдийг хүргэчиж. Энэ зан бид 2г салгачих шиг боллоо. Салаад гомдоод явахад араас минь нээх ирээд байдаггүй хирнээ өөр хүүхнүүдтэй фб.р танилцаад чаталдаг байсан, одоо ч бас хэвээрээ байна. Найзууд нь авах юмгүй, дандаа онцгүй хүмүүс байдаг бас л шрупдээд суудаг бололтой. Хоногоо буруу тоолоод жирэмсэн болоход миний хүсээгүй хүүхэд, хүүхэд гарвал байраа өөрийн нэр дээр аваагүй чи ойрхон салж нийлдэг хүн хүүхэдтэй болоод салвал миний байрыг булаацалдана гжж хэлээд / өмнөх авгай нь салахдаа машиныг нь гэрийн гаднаас нь ачуулаад аваад явж байсан байна лээ эхнэрийнх нэр дээр авж байсан юм байна лээ тэрнээсээ болж намайг тэгж дугнэдэг юм шиг байгаа юм/ би ч аргаггүй болоод авхуулж байсан. Тэр үеэс миний сэтгэл ер н хөрж эргэлзэж эхэлсэн. Гэсэн ч салж чадахгүй өчнөөн жижиг сажиг шоглуулж зодуулсаар өдийг хүрчиж, сая сүүлд хуучин эхнэртэйгээ утсаар хэрэлдээд уурласан уураа надад гаргаад миний нүдийг хөх няц болтол зодчихсон.
Би ээждээ хэлээд цагдаад өгсөн шүүх эмнэлэгт ч үзүүлсэн. Миний утсыг булаагаад миний авч өгсөн утас гээд авсан хэд хоногийн дараа уучлалт гуйгаад ганц л удаа уулзчихая бас утсаа ав гэхээр н яагаад ч юм уулзсан бас намайгаа уяраагаад эргээд нийлсэн хэд хоног бүр яг хүн шиг байж байгаад за ухаарж дээ овоош дээ миний хайр гэж бодож суутал цагдаад гомдолгүй гэдэ бичиг өгсний дараа ааш нь буцаад хуучных шигээ болсон. Би хүссэн бичгээ аваад надтай ингэж харьцаад байна гэж ойлгоод хэлсэн ч үгүй чи хэл ам хурц хэрэлдэхээрээ хүнийг сүрдүүлдэг/ 1удаа ажилгүй болгоно гээд хэлчихсэн юм л даа ууртай үедээ хэрэлдсэн үедээ/ би чамаас болоод ял авсан гээд байгаа. Салчихая гэхээр дахиад өөр хүнтэй танилцана нэгнийгээ таних гэж бас явсаар хүүхэд оройтох гээд голж шилж явсаар 40 хүрчих вий ганцаараа өтөлчих вий гэж айх юм уг нь царай зүс бие хаагаараа би хэнд ч гологдоод байхгүй ч намайг ааштай гээд байгаа ийм зүйлүүдийг үзсэн хүн аашгүй байна гэж байх уу?
Бас 100% бүх бурууг тэр хүнд өгөхгуй байгаа ч цаанаа нэг гомдол байна, эр хүн шиг ирээд уучлалт гуйхийг хүссэн ч тэгэхгүй юм шиг байна. Уг нь зөөллөөд байвал гайгүй байдаг гэхдээ насаараа хүнийг аядаж арга эвийг нь олж амьдрана гэж бодхоор утгаггүй санагдах юм.
Яасан нь дээр вэ ийм хүн алдаагаа ойлгоод засрах уу? Эсвэл энэ чигээр нь дуусгах уу? Зарим залуустай харьцуулахад авах зан зөндөө ч эмэгтэй хүн хайр халамж л хүсэж амьдардаг гол зүйлийг минь надад өгөхгуй болхоор цаанаа сэтгэл гарахгүй хөрөөд байх юм. Би бэр гуйж батлуулж дараа нь хүүхэдтэй болно гэж л хэлдэг тэгэхээр зүгээр жирэмсэлчиж чаддаггүй шаардлага өндөртэй нтр гэнэ. энэ тийм буруу байсан гэж үү? 32 нас гэдэг дахиад амьдрал эхлэхэд оройтсон нас уу? Бас энэ хүнээс илүү сайн хүн гарч ирэх болов уу? 4жилийн амьдралыг нураах хэцүү юм. Хэтэрхий нуршсан бол уучлаарай 4 жилийн амьдралаа товчилж бичих гэж хэрэндээ л товчилж бичлээ.
Та бүхэн юу гэж бодож байна, хүнээс амьдралаа асуух дээрээ тулна гэж огт зүүдэлсэнгүй аргаа бараал ингэж бичээд сууна даа зөвөөр ойлгоорой.
Зочин · 2021/12/19
Наад новшосоо эртхэн сал. Сард гурван саяын цалин авдаг юм бол сар бүр хагас саяыг нь хайртай хүндээ бүр ядаж шүү зарцуулаад байж болно доо.
Зочин · 2021/12/08
БАЙР ЛАГЕР ЯАХЫН ТЭНЭГ МИНЬ
DR. PRADHAN · 2021/11/13
ESUIGEN · 2021/10/17
Прадхан үндэсний эмнэлгийн ачаар Прадхан эмч миний бөөрийг (780.000 доллар) худалдаж авсны дараа би Хятадад байрладаг Монгол улсаас Есүйген Есү байна. Хэрэв та бөөрөө зарахыг хүсвэл тэдэнтэй шууд холбоо бариарай DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM +91424323800802.GMAIL.COM GMAIL.COM
Одоо хэрэгжүүлэх.
Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна;
Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг
зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу?
Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@
хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл
манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, +91424323800802.
имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@
Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)
Зочин · 2021/10/15
Хурдхан сал чи ямар дөч гарсан биш эрчүүд олонх нь эм ааштай шүү дүү минь дараагийн амьдралаа бод аргаа бараад хэрэггүй хүүхэдгүй дээрээ сал за
zochin · 2021/10/08
hezuu l sonsogdoj bna...
ZOCHIN · 2021/10/06
HURDHAN SAL......HORVOO DELHII UUJIM GEDEG BH AA... HOGIIN HOG SHAARNAAS .....
zochin · 2021/10/06
eregtei chun baij aschigch ,monjooch um schigee !!! , ulam l ychir bolno.
Tsetse · 2021/10/04
Zugeerdee busgui mini chi zaluu bna urdah avgaidaa gargasan uuraa chamd gargaj nud amiig chini hohruulj bgaa hunees hairiig buu hulee naad hun chini chamaig unen setgeleesee hairlaj chadahgui um bna daa erthen zaluu bgaa deeree salsas ni deeree yah bol gej bodsoor bval neg medehed 40 hurne shuu
Зочин · 2021/10/04
Би эр хүн. Эхнэрээ хааяа зовоодог оо. 1 удаа бараг гардуулсан. Түүнээс хойш санаанд орохоо байсан.
zochin · 2021/10/04
uur.n tolgoigui durak uu hunii aldaag zasarhuu genuu ⁉︎ganth oldoh amdral aa uurt taarahguin hund thagaa urj aldaj bdag ⁉️ horvoogiin er mundsan bich er hun yahvee ehleed uur.gu hairal uurtu hairgui huniig uruul hundelj hairlah uu