Ц.Тувааныг УИХ дахь АН-ын бүлгийн гишүүнээс чөлөөлжээ
2021/10/14
УИХ дахь АН-ын бүлгийн дарга Д.Ганбат мэдээлэл хийлээ.
Тэрбээр “АН-ын бүлэг, АН-ын гишүүдийн цөөнхийн бүлгийн эрх ашгийг хангаж, мэдээлэл хүргэхгүй байгаад МҮОНРТ-д харамсаж байна.
Нөхөн сонгууль дуусаагүй байна. Харамсалтай нь 30 хувийн ирцтэй сонгууль явагддаг болжээ. Хууль нь тийм юм байна.
Монгол төрийн хоёр багана болсон МАН, АН хоёр намын дүрэмтэй. АН-аас надад албан бичиг ирсэн. АН-ын Үндэсний дүрмийн хорооны тогтоолоор АН-ын гишүүн Ц.Туваан нь намын гишүүний үүргээ биелүүлээгүй тул намын гишүүнээс дөрвөн жилийн хугацаатай хасаж, сахилгын шийтгэл оноосон байна.
УИХ-ын тухай хуульд намын бүлэгт тухайн бүлэг, нам эвслээс сонгогдсон гишүүн орно гэсэн байдаг. Тиймээс бие даан дэвшиж УИХ-д сонгогдсон гишүүд бүлгийн хуралдаанд оролцох боломжгүй. Тэгэхээр бие даан УИХ-д орж ирсэн Н.Алтанхуяг, С.Ганбаатар нар АН-ын бүлэгт байх боломжгүй болж байна. Энэ шийдвэрийг хэрэгжүүлж ажиллахыг чиглэл болгосон байна” гэв.
Зочин · 2021/10/14
Туваан тэнэгтсээр байгаад АН-ыг 2 хуваачих юмдаа
Бат · 2021/10/14
Одоо АН үгүй болж төр барилцаж явсан нам гэж ярих л үлдлээ шүү энэ улс төрийн орон зайг ХҮН нам эзэлчихлээ