102,9 мянганга-д тариалалт хийгдээд байна
2014/05/17
Энэ онд үр тариа 315.3 мянган га-д, үүнээс улаанбуудай 304.5 мянган га-д, төмс 15.5 мянган га-д, хүнсний ногоо 8.3 мянган га-д, малын тэжээл 10.3 мянган га-д, тосны ургамал 24.1 мянган га-д, нийтдээ 373.5 мянган га-д тариалалт хийнэ.
Хаврын тариалалтад зориулан Тариалан эрхлэлтийг дэмжих сангаас худалдан борлуулах импортын үрийн буудайн үнийг 880.0 - 830.0 мянган төгрөгөөр, дотоодын үрийн үнийг 680.0 мянган төгрөгөөр тогтоож 20 хувийн, шатахууныг 50 хувийн, бордоо, ургамал хамгаалалын бодисыг 30 хувийн урьдчилгаатайгаар тус тус зээлээр олгож, намрын ургацаас нөхөн бүрдүүлэхээр шийдвэрлэн хэрэгжилтийг зохион байгуулж байна.
5 дугаар сарын 16-ний байдлаар улсын хэмжээгээр 89,2 мянган га-д үр тариа, 1,9 мянган га-д төмс, 1,3 мянган га-д хүнсний ногоо, 10,4 мянган га-д тосны ургамал, нийтдээ 102,9 мянганга-д тариалалт хийгдээд байна.
Тариалалтад зориулан 552 аж ахуйн нэгж, иргэнд 2.39 мянган тонн шатахуун, 220 аж ахуйн нэгж, иргэнд 8,2 мянган тонн улаанбуудайн үр, 245 аж ахуйн нэгж, иргэнд 7.9 тонн ургамал хамгаалалын бодисыг тус тус хөнгөлөлттэй нөхцлөөр гэрээ хийж зээлээр олгоод байна.
Улсын хэмжээнд үр тарианы тариалалт 28,3%, төмс, хүнсний ногоо 12.3-15.6%-тай явагдаж байна.