Д.Ганбат: Би цаашдаа ч УИХ дахь АН-ын бүлгийн даргаараа ажиллана...
2021/10/19
УИХ дахь АН-ын бүлгийн даргаар өчигдөр огцорсон гэх УИХ-ын гишүүн Д.Ганбат, АН-ын дарга гэх М.Тулгат, АН-ын дэд дарга гэх сэтгүүлч Ц.Оюундарь нар Төрийн Ордонд мэдээлэл хийлээ.
Тэд: Э.Одбаярт Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ гомдол гаргасан юм билээ. Бичлэг задруулсан гэж. Бичлэг хадгалах, задлах эрх нь иргэнд байгаа шүү дээ. Харин Д.Монголхүү дээр хууль сахиулагчидтай зүй бус харьцсан гэсэн зүйл заалт байсан. Аав ээж, ах дүү нь өвчин тусаж, зарим нь нас барсан байхад эдгээрийг л эсэргүүцээд байгаа шүү дээ
"Монголд хүний эрх зөрчигдөж байна, иргэн Д.Монголхүү, Э.Одбаяр нар хоригдож, иргэн Чинбат өлсгөлөн зарлаж, УИХ-ын гишүүн асан С.Жавхлан суулт зарласан хэдий ч эрх баригчид огт анхаарлаа хандуулахгүй байна. Монгол Улсад Монгол иргэний амь нас, эрх хамгийн үнэтэй. Иймээс дээрх таслан сэргийлэгдсэн буй залуусыг суллахыг шаардахын сацуу АН батлан даалтанд авах хүсэлтээ Улсын Ерөнхий Прокурорын Газарт хүргүүлж байна" гэв.
Мөн энэ үеэр "Таныг өчигдөр УИХ дахь АН-ын бүлгийн даргаас огцруулсан юм биш үү?" гэсэн асуултанд УИХ-ын гишүүн Д.Ганбат: " Бүх юм хуулийн дагуу явах ёстой. Би УИХ дахь АН-ын бүлгийн даргаар ажиллаж байна. Цаашдаа ч ажиллана гэж бодож байгаа" гэв.
Би УИХ-ын гишүүнийг бүлгээс хасдаг эрх мэдэлтэй хүн биш. АН-ын удирдлагаас албан бичиг ирүүлсэн. АН дүрэмтэй нам. Дүрмийн хороо хуралдаж нэр бүхий гурван гишүүнийг бүлгийн гишүүнээс хас гэдэг шийдвэр гарсан. Намаас хасагдсан гишүүн УИХ дахь бүлгээс хасагддаг дүрэмтэй. МАН-д гэсэн ийм зүйл байгаа. Энэ шийдвэрээ АН-ын удирдлага УИХ-ын дарга болон бүлгийн дарга надад хүргүүлсэн. Одоо манай бүлэг найман гишүүнтэй болсон. Хасагдсан гурван гишүүн дүрмийнхаа дагуу Дүрмийн хороондоо асуудлаа тавих ёстой. Шинэ гишүүн байсан учраас алдаа оноо гаргасан биз.
Сайдын тухайд, Дэлхийн 2-р дайнаас хойш хэзээ ч байгаагүй хүндрэлийг Ковидын үед манай ард түмэн туулж байна. Юм л бол сөрөг хүчин гээд АН засаг төрийнхөө эсрэг тэмцээд байж болохгүй. Аль болохоор ард түмний эв нэгдлийг сахиулах ёстой. Тийм учраас МАН-ын даргад би санал гаргасан. Бусад улс орны жишиг ийм байна гэж хэлсэн. Тэрийг шийдвэрлэдэг газар нь би биш. МАН, УИХ дахь олонхи шийднэ. Зүүний намын бодлого хөрсөн дээр буухгүй байна.
Манай намаас туршлагатай боловсон хүчнийг авч Засгийн газартаа ажиллуулж болно гэж би хэлсэн. Гурван сайд ч гээгүй, зүгээр санал болгосон. Би хувьдаа юм гуйгаагүй. Монголын ард түмнийхээ төлөө сайдын суудал гуйсан. Би бүлгийн даргын хувьд ажлаа хийсэн.
Zochin · 2021/10/19
Чамайг огцоруулсан их хурлаас зайлаарай
гишүүн · 2021/10/19
танайх дарга гэх тулгат гэж бичиж болохгүй шүүдээ.нөгөөг нь болохоор дарга гээд. мэдээллийг тэнцвэртэй алаг үзэлгүй бич. жинхэнэ хуулийн талаас нь үзэх юм бол тулгат нь хууль ёсны дарга юмшүү!!!??