Б.Жавхлан: Замын-Үүдэд манайхаас шалтгаалахгүй халдварын таван тохиолдол илэрсэн тул урд хил 10-14 хоног хаалттай байх нөхцөл үүслээ
2021/10/20
Урд хил дээр үүсээд байгаа нөхцөл байдлын талаар Сангийн сайд Б.Жавхлан дараах мэдээллийг өглөө.
Тэрбээр "Урд боомтууд дээр хүндрэлтэй асуудлууд гарч байна.
Замын-Үүд боомтод манайхаас шалтгаалахгүйгээр коронавирусийн таван тохиолдол бүртгэгдсэн /2021.10.19/. Үүнтэй холбоотойгоор нэлээн хатуу арга хэмжээ авч байгаа юм байна. Зөвхөн Эрээн гэлтгүй Шивээ хүрэнгийн боомтоос цааш 80-аад км-т байдаг сууринд ч халдварын нэг тохиолдол бүртгэгдсэн мэдээлэл авсан.
Замын-Үүдэд бүртгэгдсэн халдварын тохиолдын хавьтлуудыг тодорхойлох зорилгоор 10-14 хоног ажиглана гэж байгаа. Энэ хугацаанд манай урд хил хаалттай байх нөхцөл байдал үүсээд байна.
Харин Гашуунсухайт боомттой холбоотой сайн мэдээ байгаа. Өнөөдөр /2021.10.19/ нүүрс ачсан 409 машин урагшаа гарсан байна. Энэ бол сүүлийн 5-6 сарын хугацаанд сонсогдоогүй тоо. Үүнийг нүүрс тээврийн жолооч нарын бөмбөлөгөн систем үр дүнгээ өгч байна гэж харж байна" гэв.
иргэд · 2021/10/21
хятад улс нүүрс эрчим рүчний хямралд ороод бга болохоор тэгэж олон машин оруулж бга бхгүй юу сангийн сайд бж урд хөршиийнхөө нөхцөл байдлыг судалж яримаар бна
Javhlan · 2021/10/20
Haldvaraar dalimduulj, une nemeh china arga!
Зочин · 2021/10/20
яах гэж очих юм.
Зочин · 2021/10/20
Сайд аа та очиж хил нээлгэх талаар ярих нь зөв. Замын Үүдэд ЗГ ажилмаар байна.