Ч.Ганжавхлан дүү нэг ѳдѳр санал тавьснаар би энэ багт дуртайяа нэгдсэн юм. “MAGIC BOX” нь гэр хороолол болон хѳдѳѳ орон нутгийн хүүхдүүдэд зориулсан, дотроо номын сан, номын худалдаа, кофе шоп, 25 орчим хүүхдүүдэд сургалт явуулах боломжтой зѳѳврийн контейнерн байгууламж. Залуус санаачилж олон нийтийн дэмжлэгтэйгээр босч, үйл ажиллагаа нь жигдэрсэн “Ид шидийн орон” тѳслийн жижигсэгсэн хувилбар юм уу даа. “Непко Кидс” хүүхдийн ном хэвлэлийн газрын үүсгэн байгуулагч Б.Цолмон @Tsolmon Tom Bayaraa дүү энэ санааг гаргаж, @Ganjavkhan Chadraabal, @Oyunsuren Davaadulam, @Dashzeveg Munkhtulga, @Мѳнгѳн Ганбат, @Bazarsuren Batchuluun, @Galbadrakh Gombosuren бид нар дэмжин оролцож байгаа юм. Долоо хоног бүрийн даваа гарагт бид хэд уулзаж энэ тѳслийн талаарх мѳрѳѳдлүүдээ хүүрнэцгээнэ. Ѳѳ тэгээд сайхан ш дээ.

 

 

Залуусын минь санаачилсан олон тѳслүүд Улаанбаатар хотод хэрэгжиж байгаа ч, хотын захын гэр хорооллууд болон аймаг сумдын хүүхдүүдэд тэгтлээ хүрч чадахгүй байгаад бид санаачилгаа чиглүүлсэн хэрэг. Монгол орны хѳгжлийн судасны цохилт нь болох хѳдѳѳгийн залуус, хүүхдүүдийн хѳгжилд анхаарч тэднийг дэмжиж боломж олгох хүсэл байнаа.

 

Тэд яагаад хотын хүүхдүүдтэй адил гоё номнууд уншиж, бас кофены соёлд суралцаж, код бичиж, англи хэл идэвхийлэн сурч, ѳѳр олон боломжуудыг ашиглан ѳѳрсдийгѳѳ хѳгжүүлж болохгүй гэж? Яг үнэндээ тэдэнд боломжийг нь олговол мѳрѳѳдлѳѳ биелүүлэх гэж хичээх л болно.

Ѳнгѳрсѳн хавар хѳдѳѳ сумдуудаар явж байхад, хүүхэд залууст зориулсан тоглоомын талбай болон цэцэрлэгт хүрээлэн байгуулсан атлаа  хязгаарлаж хашсан хашааны хаалгаа түгжсэн байхтай нэг бус удаа таарсан. Тѳсвийн хѳрѳнгѳѳр загвар болгож байгуулсан байгууламжуудаа эвдэж сүйтгэхээс хамгаалан цоожилж байхдаа хүүхэд залуусын хүсэл мѳрѳѳдлийг ч хамтад нь түгжиж буйгаа анзаарахгүй байгаад гуниг тѳрсѳн. Харин бид энэ тѳслѳѳ амьд амьсгалуулахын тулд хэрхэх тухай илүү санаа зовинож байгаа. Яавал хүүхэд залуус очих дуртай, “Ид шидийн орон” шиг амьдрал буцалсан газар болгох вэ? Яавал орон нутгийн иргэд нь энэ боломжийг ашиглан хүүхдээ хѳгжиж буйг анзаарахдаа баярладаг болгох вэ? Яавал хүмүүс энэ байгууламжийг хайрлан хамгаалдаг болгох вэ?

 

Шинэ тѳсѳл эхлүүлэх амаргүй ээ. Эхний байгууламжийн контейнерийг “АПУ” компани гаргаж, дотоод засал тохижилтыг “7010” компани гүйцэтгэж, “Кореа кабле” компани шалны халаалтыг хандивлан хийж, “Deutsche Welle” компани номын тавиур болон хананы материалуудыг хандивлаж, хаяг дизайн чимэглэлийг “Light Box Mongolia” компани ѳѳрийн хѳрѳнгѳѳр бүтээж байна. “Альфа” номын дэлгүүр зохиолч Г.Аюурзанын уран бүтээлийн 19 ш ном бүхий чуулбарыг 198 000 тѳгрѳгѳѳр борлуулж уг мѳнгѳѳр байгууламжийн зардлыг санхүүжүүлж байгаа. Хэрвээ та, бидний энэ санаачлагыг дэмжихийг хүсч байгаа бол уг номыг “Альфа” дэлгүүрээс үнээр нь худалдаж авахад л болно. Гадаадад байгаа монголчуудын хувьд энэ нь 70$ орчим үнэ болох байх. Та нар сайхан номын иж бүрдэлтэй болж, бид тѳслийн санхүүжилтдээ нэмэрлэнэ, энгийн байгаа биз дээ?

 

 

Байгууламжаа дуусгаад хаана байршуулах, ямар үйл ажиллагааг тогтворжуулах, үйл ажиллагааг нь хэрхэн “амьд” байлгах талаар зѳндѳѳ л санал солилцож байгаа. Б.Цолмон маань хѳдѳѳгийн хүүхдүүдэд “код бичих” сургалт явуулах, Д.Оюунсүрэн, Б.Базарсүрэн нар маань номын сан болон номын худалдаань менежмэнт хэрхэн хѳгжүүлах, Г.Мѳнгѳн, Д.Мѳнхтулга нар маань хүүхэд залууст зориулсан хѳгжлийн хѳтѳлбѳр боловсруулах, Ч.Ганжавхлан маань дараа дараагийн ийм байгууламжуудын хѳрѳнгѳ санхүүжилтанд санаа тавих, би болохоор хѳдѳѳ орон нутгуудад сурталчилан таниулах гээд ажлуудаа хуваарилаад хичээж л байна. Энэ тѳсѳлд ѳѳрийн боломжоороо нэгдэн оролцох хүсэлтэй залууст хамтран ажиллах боломж нээлттэй байгаа.

 

 

Ямартай ч бид энэ 7 хоногт эхний байгууламжаа дуусгаад, ирэх даваа гараг буюу 11 сарын 1 ний “Ѳгѳх ѳдѳр”-т зориулан “Сүхбаатарын талбай”-д байрлуулан олон нийтэд сурталчилна. Ѳѳрѳѳр хэлбэл бид энэ тѳслийн бодит загвараа та нарт танилцуулан ойлгуулж, цаашид олон олноор нь түгээн дэлгэрүүлэх боломжийг хамтдаа олж хѳгжүүлэхээр бодож байна. Мѳн та нарын хүүхэд залууст зориулан сонгож авч ирэн хандивласан номнуудаар номын сангаа дүүргэх юм. Хэдийгээр энэ тѳслийг бид санаачилан дэмжиж босгож байгаа ч та нарын санал зѳвлѳлгѳѳ, хандив, бусдад дамжуулах түгээлт их дэм болно. Мѳн тѳслийг дэмжиж хамтран ажиллах хүсэл бас чухал. Энэ тѳсѳлд бид ѳѳрсдийн сэтгэл, боломжоо шингээж байгаа болохоор та нарт таалагданэ гэдэгт бид итгэлтэй байгаа.

 

 

Илүү дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл нүүр ном дахь “MagicBox тѳслийн дэмжигчдийн групп”-д орж нэгдээрэй. Бас бусдад санал болгон түгээвэл баярлах болно.

 

\Үргэлжлэл бий\

 

Харнууд овгийн Гомбосүрэнгийн Галбадрах