Эхнэр нь биеэ хамгаалахын тулд нөхрийнхөө амийг хөнөөжээ
2021/10/27
Төв аймгийн нутаг дэвсгэрт 2021 оны 10 дугаар сарын 23-ны 23.30 цаг орчимд иргэн С гэгч нь мотоциклтой, архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ гэртээ ирж хэрүүл маргаан үүсгэж, гэр бүлийнхэндээ агсам тавьж, биед нь халдах үед эхнэр Х гэгч нь түүний биед нийт 9 удаа хутгалж, толгой тус газарт 5 удаа хурц мохоо биетээр цохиж амь насыг нь хохироосон хэрэг үйлдэгдсэн байна.
Урьдчилсан байдлаар амь хохирогч С нь гэр бүлийн хүчирхийлэл байнга үйлддэг байсан байж болзошгүй нөхцөл байдал тогтоогдсон. Сэжигтэн Х-ийн үйлдэлд эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах, цагдан хорих саналыг тус аймгийн прокурорын газарт хүргүүлэн Төв аймаг дахь цагдаагийн газарт мөрдөн шалгах ажиллагааг явуулж байна.
Иймд иргэд Та бүхэн архи согтууруулах ундааны зүйлээс аль болох татгалзах, гэр бүлийн хүчирхийлэлтэй холбоотой аливаа үйлдлийн талаар цаг алдалгүй цагдаагийн байгууллагад шуурхай мэдэгдэж байхыг анхааруулж байна.
Зочин · 2021/10/29
Монгол эрчүүдийн ааш архи 2 хэтэрсээн зөв хүн ховордсон шүү охид бүсгүйчүүд минь
иргэн · 2021/10/28
энэ архичин зэрлэгүүдэдээ чангахан шиг арга хэмжээ авахгүй бол айдас хүйтэстэй амьдрал хаа сайгүй болжээ
зочин · 2021/10/28
сэтгэл санаа цочрон давчидсанаас болж алж дээ архичинг алсан нь зөв угаасаа муухай араатан байж дээ хүний амь л гэх байх даа гэхдээ бага шиг ял өгөөрэй дээ
Зочин · 2021/10/27
Монголчуудыг архин далайд живүүлсэн ардчилсан намыг устгаж ардчилсан нэртэй хятадын тагнуулуудыг цаазал.
Zochin · 2021/10/27
Aluulahguin tuld uur yah ch bilee
Зочин · 2021/10/27
муу архичин тэнэмэлүүдээс болж зүгээр бсн хүмүүс мөнч их хохирч бнадаа өрсөхгүй бол өөрөө үхнэ шууд алж бай