Монгол Улс 22 тэрбум долларын өр үүрнэ гэдгийг “Рио” нотолж, Ч.Сайханбилэгийг олуулахаар “Интерпол”-д хандлаа
2021/10/28
Оюутолгойн ордоо “Рио Тинто”-тай хамт 12 жилийн турш “ашиглаж” байгаа монголчуудад ашиг бус өр нэмэгдсээр иржээ. Тус ордын 34 хувийг эзэмшдэг Монгол Улс 2009 оноос хойш өнөөдрийг хүртэл 2.3 тэрбум ам.долларын өртэй болсон.
Энэ өр 2051 он гэхэд 22 тэрбум ам.долларт хүрнэ гэдэг тооцоог нэлээд хэдүйнээс ярьж, бичицгээж байсан. Тэгвэл үүнийг “Рио Тинто” компани нотолжээ.
...Тэгвэл Засгийн газрын өчигдрийн хуралдаан дээр Ерөнхий сайдын зүгээс холбогдох хуулиудад “...Авлигын хэргийн ялыг чангалах”, “...Хэргийг хялбаршуулсан журмаар шийддэгийг болих”, “...Хөөн хэлэлцэх хугацааг уртасгах” зэрэг хэд хэдэн өөрчлөлт боловсруулахыг хариуцсан яамдад чиглэл болгосон байна.
“Рио Тинто” компаниас уржигдар Засгийн газарт ирүүлсэн дөрвөн саналын нэг нь үүнтэй холбоотой байв. Тодруулбал, Засгийн газрыг төлөөлсөн хэлэлцээрийн ажлын хэсгийн ахлагч Х.Нямбаатар “...Ирээдүйд 22 тэрбум төгрөгийн өр үүснэ гэх тооцоолол үүссэн. Тэр нь юу вэ гэхээр Монгол Улсын Засгийн газрын 34 хувьд бичигдэх анх 1.4 тэрбум долларын өртөг бүхий өрийн бичилт хийгдсэн. Энэ өрийн бичилт нь 2009 оноос хойш өнөөдрийг хүртэл хугацаанд буюу 12 жилийн хугацаанд нийлмэл хүүгийн аргаар бодогдоод өнөөгийн бодит цаг хугацаанд 2.3 тэрбум ам.долларын өр үүсээд явж байгаа. Энэ цаашид 2051 он хүртэл нийлмэл хүүгийн аргаар 52 тэрбум төгрөгийн өртэй үлдэх мэдээллийг хийсэн. Тэгвэл “Рио Тинто”-гийн зүгээс 2.3 тэрбум ам.долларын өрийн 70 хувийг тэглэе. Үндсэндээ 1.6 тэрбум ам.долларыг тэглэе. Ингэснээр ногдол ашиг, ААНОАТ санхүүгийн тооцооллын хувьд наашлах боломжтой гэсэн санал ирүүлсэн” гэж мэдэгдсэн.
Үүгээр Оюутолгойн гэрээ Монгол Улсад ашиггүй, бүр алдагдалтай гэдэг нь нотлогдчихож байгаа юм. Тиймээс Засгийн газар, Монгол Улсын хууль хяналтын байгууллагын зүгээс Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэгийг эрэн сурвалжлуулахаар “Интерпол”-д ханджээ. Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг Оюутолгойн гэрээтэй холбоотойгоор АТГ-т шалгагдаж байхдаа 2020 оны нэгдүгээр сарын 10-нд хилээр гараад, одоог болтол эргэж ирээгүй байгаа юм. Энэ хооронд түүнийг ЦЕГ-аас эрэн сурвалжилж ирсэн. Мөн түүнд холбогдох хэргийг бусад хамтран оролцогчдынхоос нь тусгаарласан байдаг. Гэвч “...Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг л бүгдийг мэднэ” гэсэн ижил мэдүүлгүүд уг хэргийг шийдвэрлэхэд саад учруулж байгаа аж. Түүнчлэн Ч.Сайханбилэгийн хувьд ч хэргийнхээ хөөн хэлэлцэх хугацааг дуусахыг хүлээж байгаа гэх эх сурвалжийн мэдээлэл бий.
Тэгвэл Засгийн газрын өчигдрийн хуралдаан дээр Ерөнхий сайдын зүгээс холбогдох хуулиудад “...Авлигын хэргийн ялыг чангалах”, “...Хэргийг хялбаршуулсан журмаар шийддэгийг болих”, “...Хөөн хэлэлцэх хугацааг уртасгах” зэрэг хэд хэдэн өөрчлөлт боловсруулахыг хариуцсан яамдад чиглэл болгосон байна. Тухайлбал, авлигын хэрэг үйлдсэн албан тушаалтан 2-5 жилийн ялаар шийтгүүлдэг байсныг 5-10 болгох зэргээр ял завших боломжийг хаах нь зүйтэй гэдэг дээр санал нэгджээ. Хуулийн эдгээр өөрчлөлтийн төслийг ойрын үед боловсруулж УИХ-д оруулах бололтой.
Б.Дамдин-Очир
Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин
unshigch · 2021/11/03
авилга төдийгүй бүр цаашилбал эх орноосоо урвасан гэмт хэрэг байна шүү дээ
Зочин · 2021/11/01
Оюу толгойн гэрээг Монголд ашигтай болгохгүй өөрсдөө мөнгө иддэг уурхайг цааш үргэлжлүүлвэл бүгд босож тэмцэнэ шүү.
Зочин · 2021/11/01
Оюу толгойн гэрээг хуулиа өөрчлүүлж ирээд л гэрээг хөдөлгөнө гээд л хийсэн хууль өөрчилсөн тэр үеийн УИХ гишүүдийг шүүхэд дуудах хэрэгтэй . Тэд хууль өөрчилж өгсөний шагнал Оюу толгойгоос авсан байгаа. Гэрээ, хуулийг өөрсддөө ашигтай хийлгээд авлига өгөхгүй орхино гэж худлаа. Одоо С.Баяр тэр үеийн хуулиар хийсэн УИХ хуулиа тэгж хийсэн байсан гээд одоо удахгүй надыг баатар болгож өг гэх маягийн юм ярина лээ.
endiiheergyi bolj bain,a?................ · 2021/10/30
ene Saihanbilegiin gai,22terbym dolloriin er,deer ni amerik bolon Hyatadad 35 terbymiin ertei ylas oron chini yaj endiih be?...ene arai heterchee!!!ylas ornooroo ene hariuzlagiin tyhai tamini ee!!yarilzah chag ni bolson bis yy?....yagaad dyygai bna be?........
Бат · 2021/10/30
Одоо ард түмэн минь ухаараач сэрээч параламентаа 2 танхимтай болгож төрд , төсвийн эзний ард түмний хяналт хэрэгтэй энгэхгүйгээр одоо хөгжихгүйг бид харлаа үзлээ
Зочин · 2021/10/29
abilgal hahyylyyd hyyliin negdsen sand zeb tysaj baih ychirtai abilgaliin heregeer orson toriin ender deeed alban tysaaltangyyd syyd hyyliin dagyy salgyylaj ynen meneen edlej baibal zeb asan?!..............manai ylas arai dendyy bna syy!!!darga nar siitgyyldeggyi jiriin ard helmegddeg neg iim zarchim yilchileed baina?....
зочин · 2021/10/28
өгсөн авилгал, хахуулаа нэхэж л таарна хэн хэн холбогдохыг тааж мэдэшгүй жаал бандиас эхлээд хүзүүгүй нөхдүүд холбогдоод эхлэхээр биднийг хамгаална гэсэн санаа юм биш үү
irgen · 2021/10/28
Sbileg guai Battulga eronhiilogchoosoo buusan udur Mongold ochno geed baisan, yaaalaa. Odoo ireech, ha ha ha.