Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар төрийн дээд цол, одон, медаль гардуулж байна.

Токиогийн олимпоос хүрэл медаль хүртсэн жүдо бөхийн тамирчин М.Уранцэцэг болон Токиогийн паралимпын наадмаас алтан медаль хүртсэн Э.Содномпилжээд хөдөлмөрийн баатар цол олголоо.

Мөн МУГТ цолыг дараах тамирчдад өглөө. Үүнд:

Хүний гавьяат эмч

  1. Ш.Болормаа /БТСУХ-ны эмч/

Гавьяат дасгалжуулагч:

  1. Д.Баттулга /Пауэрлифтингийн үндэсний шигшээ багийн дасгалжуулагч/
  2. Б.Баттулга /Чөлөөт бөхийн үндэсний шигшээ багийн дасгалжуулагч/
  3. Ц.Хосбаяр /Хүндийг өргөлтийн холбооны ахлах дасгалжуулагч/

Сүхбаатарын одон:

  1. Б.Болортуяа /Токиогийн олимпын хүрэл медальт, чөлөөт бөхийн тамирчин/
  2. Ц.Цогтбаатар /Токиогийн олимпын хүрэл медальт, жүдо бөхийн тамирчин/

Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон:

  1. Н.Алтанцэцэг /Пара жүдо бөхийн тамирчин/
  2. Ц.Батзаяа /Хүндийн өргөлтийн үндэсний шигшээ багийн дасгалжуулагч/
  3. З.Буяннэмэх /Монголын пауэрлифтингийн нэгдсэн холбооны ерөнхийлөгч/
  4. С.Чинбат /Паралимпын шигшээ багийн бодлого хариуцсан мэргэжилтэн/
  5. Б.Чинзориг /Боксын шигшээ багийн тамирчин/
  6. Х.Энхтуяа /Паратаеквондогийн тамирчин/

Алтан гадас одон:

  1. Э.Билэгт /Үндэсний шигшээ багийн бодлогын хэрэгжилтийн хэлтсийн дарга/
  2. Г.Ган-Эрдэнэ /Пауэрлифтингийн холбооны туслах дасгалжуулагч/
  3. Э.Лхагвасүрэн /Ширээний теннисний шигшээ багийн тамирчин/
  4. А.Мөнхбат /Пара жүдо бөхийн тамирчин/
  5. О.Мөнхбат /Пауэрлифтингийн тамирчин/
  6. Б.Мөнхзаяа /Марафоны тамирчин/