БШУ-ны сайдын тушаалаар ЕБС-ийн сурагчдын хичээллэх нийт долоо хоног, улирал болон амралтын хуваарьт өөрчлөлт орсон.

Энэ дагуу сурагчид гурван улирал хичээллэхээр болсон.

Сурагчдын нэгдүгээр улирлын амралтын хувьд бүх ангийн сурагч 2021 оны арванхоёрдугаар сарын 20-ны өдрөөс 2022 оны нэгдүгээр сарын 28-ны өдөр хүртэл амарна.

Халдварт өвчний тархалт, агаарын бохирдол, өвөлжилт, мал төллөх хугацаанаас хамааруулан аймаг, нийслэлийн Засаг дарга нар II улирлын амралтыг I улирлын амралт дээр нэмж шилжүүлэн зохицуулах эрхтэй байна.