Хуурамч фэйсбүүк ашиглан бага насны охидтой танилцаж, уулзан сүрдүүлж, бэлгийн харьцаанд орсон хэрэг гарчээ. Тодруулбал, гэмт этгээд 8-13 насны охидуудтай зориуд бэлтгэсэн хуурамч фэйсбүүк ашиглан танилцаад, хэсэг хугацаанд харилцсаны дараа уулзаж, бэлгийн харьцаанд орсон хэргийг  ЭЦА-ны Кибер гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсээс илрүүлэн шалгалтын ажиллагаа явуулж байна.

Гэмт этгээд насанд хүрээгүй М, Ш нартай бэлгийн харьцаанд орсон нь тогтоогдсон байна. Мөн насанд хүрээгүй олон охидуудад садар самуун дүрс бичлэг илгээж, садар самуун үйлдэл хийлгүүлсэн, насанд хүрээгүй охидуудын нүцгэн зургийг авсан нь тогтоогдсон байна.