Өсвөр насны хүүхдүүд нэгнийгээ бүлэглэн зодсон хэргийг шалгаж байна
2021/11/16
Өсвөр насны хүүхдүүд нэгнийгээ бүлэглэн зодож байгаа бичлэгийг сошиал орчинд байршуулжээ. Бичлэгт 4-5 хөвгүүн нэг хүүхдийг бүлэглэн зодож байх аж.
Зодуулж буй тухайн хохирогч хүүхэд нь эмэгтэй эсвэл эрэгтэй гэдгийг таамаглах боломжгүй байгаа ч дүрс бичлэгээс харахад эмэгтэй хүүхэд байх магадлалтай байна.
Бид энэхүү хэргийн талаар Цагдаагийн ерөнхий газрын Хэвлэл мэдээллийн төвийн дарга, хурандаа Б.Баатархүүгээс тодруулахад "Энэ талаарх дуудлага мэдээлэл, өргөдөл гомдол цагдаагийн байгууллагад ирсэн эсэх талаар, хэрэг хаана, хэзээ болсон гэдгийг шалгаж байна" гэлээ.
Зочин · 2021/11/17
Авилгачдын хүүхдүүд ядуусын хүүхдийг дээрэлхэж зодож байх магадлалтай. Ийм л ирээдүй байна даа.
zochin · 2021/11/16
Mgl etheg ehchuud ur huuhdee hayhaar iim humuujiltei bolj bga yum da ⁉️ Mgl ireedui ur huuhed iim hargis setgeltei bolj bgaan ene uls.n suirlee ymar hargis setgel tei yum be