Төв цэнгэлдэх хүрээлэнд нээгдсэн “Өвлийн идэш” өргөтгөсөн худалдааны махны үнэ өндөр байна хэмээн иргэд бухимдав
2021/11/25
Нийслэлийн хүн амын хүнсний хэрэгцээнд зориулан махны нийлүүлэлтийг нэмэгдүүлэх зорилгоор “Өвлийн идэш” өргөтгөсөн худалдааг энэ сарын 25-наас арванхоёрдугаар сарын 2-ны өдрийг дуустал Төв цэнгэлдэх хүрээлэнд зохион байгуулж байна.
Энэхүү арга хэмжээний үеэр орон нутгаас бэлтгэсэн, гарал үүсэл нь баталгаатай эрүүл малын мах, сүү, цагаан идээг борлуулахаас гадна шинэ ургацын улаанбуудайн гурил, цагаан будаа, ургамлын тос зэрэг хүнсний гол нэрийн бүтээгдэхүүнийг бөөний үнээр худалдаалж байгаа юм.
“Өвлийн идэш” арга хэмжээг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Улаанбаатар хотын захирагчийн ажлын алба, орон нутгийн удирдлагууд болон Хүнс, хөдөө аж ахуйн газар хамтран зохион байгуулж байна.
Харин энэ арга хэмжээнд ирсэн иргэдийн хувьд үнэ нь захын үнэ өртөгөөс илүү өндөр байгаад бухимдалтай байгаагаа илэрхийлж байв. Учир нь үхрийн махны үнэ 9500 -10 000 төгрөгийн ханштай байгаа нь иргэдэд бухимдал бий болгож захаас үнэтэй байна, малчдын гараас шууд үнээр өгнө гэхээр нь зорьж иртэл хий цаг, зав үрсэн арга хэмжээ байна гэх мэтээр сэтгэгдэлээ илэрхийлж байв.
Dr. urologist · 2021/11/28
Dr. urologist · 2021/11/28
Irgen · 2021/11/26
Dandaa lalrin hogin chenjuudiin garaar ortson mah l bsht!!! Mongolchuudaa bitii ene mahnuudiig n avch ed narig davraa!!! Hench avku bhad l ene novshnuud yahiin!!!
bat · 2021/11/25
Одоо ард түмэн минь параламентаа 2 танхимтай болгож төрд , төсвийн эзний буюу ард түмний хяналт хэрэгтэй энгэхгүйгээр одоо хөгжихгүйг бид харлаа Намын эрхэм гүшүүд жирийн олон минь
Зочин · 2021/11/25
Зрчин байна хөө · 2021/11/25
сургуулийн хүүхдүүд малчдад тусламж гээд үнэгүй лаа чүдэнз өгдөг. Ядаж тэрийг нь бодоод хүүхдүүд маань жоохон хямд дамлчих тэх үү