Л.Энх-Амгалан: Цэцэрлэгийг бүрэн хаана гэсэн үг биш. Холимог анги нээвэл хувийн цэцэрлэг ажиллах боломжтой
2021/12/06
КОВИД-19 цар тахал, томуу болон томуу төст өвчний дэгдэлтийн үе эхэлж байгаа тул ерөнхий боловсролын сургуулийн улирлын сүүлийн долоо хоногийг цахимд шилжүүлэх шийдвэрийг Засгийн газраас гаргасан.
Мөн цэцэрлэгийг энэ сарын 10-наас эхлэн түр хугацаанд хааж магадгүй нөхцөл үүсэж байгааг салбарын сайд нь өнгөрсөн долоо хоногт мэдэгдсэн билээ. Энэ асуудлыг өнөөдөр эцэслэн шийдвэрлэх учиртай юм.
Тус мэдээлэл гарсны дараагаар олон нийт цэцэрлэгийн танхимын үйл ажиллагааг түр хугацаагаар хаах гэж байгааг эсэргүүцсээр байгаа. Иймд Боловсрол, шинжлэх ухааны яамнаас өөр ямар нэг хувилбар гаргах боломжтой эсэхийг тодрууллаа.
Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан "Цэцэрлэгийн үйл ажиллагааг түр хугацаанд зогсоох гурван шаардлага бий.
- Иргэдийн нэмэлт тунд хамрагдах оролцоо бага байна. Есдүгээр сарын 1-нээс хойш хүүхдийн өвчлөлийн дийлэнх нь гэр бүлийн орчноосоо гараад байгаа. Иймд асран хамгаалагч нь дархлаа сэргээх нэмэлт тунд хамрагдах шаардлага байна.
- Томуугийн дэгдэлт эхэлж байна. Энэ жил томуугийн вирус мутацлагдаж, шууд хатгалгаа болж хүндэрч байгаа учраас дэгдэлтийн нэг сарын хугацаанд түр зогсоох нь зүйтэй гэж эрүүл мэндийн байгууллагаас зөвлөж байгаа. Одоогийн байдлаар хүүхдийн өвчлөл өмнөх сараас 10 хувиар өссөн, эмнэлгийн хүүхдийн орны ачаалал нэмэгдсэн байгаа.
- Ерөнхий боловсролын сургуулийн амралт эхлэхэд цэцэрлэгийн ирц 60-70 хувь буурдаг. Есдүгээр сарын 1-нээс 4-5 настнуудыг авахад ирц 50-60 хувьтай байгаа. Энэ ирц дахин унах эрсдэлтэй" гэсэн юм.
Иймд "Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн цэцэрлэг, асаргаа сувилгаа шаардлагатай хүүхдүүдийн тусгай цэцэрлэг, мөн хүүхдээ харах боломжгүй эцэг, эхчүүд хүүхдээ өгөх шаардлагатай болбол дундын буюу холимог ангийг нээх шаардлага үүсэж магадгүй. Бүгдийг нь 100 хувь хаана гэсэн үг биш. Хэрэв ингэвэл хувийн цэцэрлэгүүд ажиллах боломжтой" гэлээ.
Зочин · 2021/12/06
zochin · 2021/12/06
Gertee tsoojlogdood uldsen huuhduud ymar negen ym tohioldvol hen hariutsah uu. huuhdee hardaa ajil hiij chadahgui humuus zondoo bna ymar dampuursan tur zasag gehleeree dandaa iim amidralgui shuidver gargadag ym
zochin · 2021/12/06
za bolioch ee huuhded bitgii ingej hand. Tsetserleguud buren chadlaaraa ajillahgui bgaa biz de 4 5 nastai huuhduud yvj bgaa. Unen huuhded eelgui tur zasag ym aa. Harah hungui huuhduud zunduu bna
zo · 2021/12/06
юун холион бантан болсон шийдвэр хэлээд байгаа юм бэв арай гэж жигдэрч байгаа сургууль цэцэрлэгээ хаана гээд байх юм . саяхан л хичээл хоцрогдоод гээд хэцүү байна гэсэн биз дээ. ямар ч барилгүй шийдвэр гаргаад байх юм.