“Нэткапитал” ББСБ-ыг үүсгэн байгуулагч Д.Сүндий нарт холбогдох хэргийг  Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хурлаар энэ сарын 3-нд хэлэлцсэн.  Энэ хэрэг сунжирч, прокурор, мөрдөн байцаалтад буцсан байдаг. 

 

 Д.Сүндий нь 2019 оны гуравдугаар сарын 15 өдөр эхнэрээ зодож, гэмтэл учруулсан хэрэгт холбогдсон. Улмаар энэ хэргээ хэрэгсэхгүй болгуулахаар цагдаа нарт авлига өгсөн байдаг.

 

НПГ-аас түүнд Эрүүгийн хуулийн 22.5-2 дахь хэсэгт заасан “Өөртөө давуу байдал бий болгох зорилгоор бусдад албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан эд зүйл өгсөн” хэргийг зохион байгуулж, хамтран оролцсон гэх үндэслэлээр яллах дүгнэлт үйлдсэн юм.

 

Тэгвэл Д.Сүндийг Нийтийн албанд томилогдох эрхийг таван жилээр хасаж, гурван жилийн хорих ял оноосон байна.

 

Мөн Д.Баттөгсийг мөн  Нийтийн албанд томилогдох эрхийг таван жилээр хасаж, 14 сая төгрөгөөр торгох ялаар, Г.Даваажавыг мөн эрхийг таван жилээр хасаж, дөрвөн жилийн хорих ялаар, Т.Батсайханыг мөн эрхийг таван жилээр хасаж дөрвөн жилийн хорих ялаар шийтгэсэн байна