Э.Бат-Үүл, Б.Чулуудай, Б.Мөнхтөр нарын долоон хүнийг гэм буруутайд тооцлоо
2021/12/16
УИХ-ын гишүүн, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар захирагч зэрэг өндөр албан тушаал хашиж байсан Э.Бат-Үүл, түүний хүү Б.Чулуудай, ТОСК-ын захирал байсан байсан А.Гантулга, “Бэрэн групп ХХК-ийн ерөнхий захирал Б.Мөнхтөр тэргүүтэй 11 хүний гэм буруутай, эсэхийг Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх энэ сарын 7-ноос эхлэн хэлэлцэж өнөөдөр 22.35 цагийн үед шүүгч нар дүгнэлтээ танилцууллаа.
Тус шүүхийн ерөнхий шүүгч Б.Халиун даргалж, шүүгч С.Батгэрэл, Н.Баярмаа нарын бүрэлдэхүүнтэй хэлэлцсэн хурлаас Э.Бат-Үүл, А.Гантулга, Ю.Алтангэрэл, Б.Чулуудай, Д.Жаргалсайхан, Т.Гэрэлт-Од, Б.Мөнхтөр нарыг гэм буруутайд тооцлоо. Харин Нарантуяа, Ганхуяг, Оюунжаргал, Гэрэлчулуун нарт холбогдох үйлдлийг хэрэгсэхгүй болгосон байна.
2021 оны арванхоёрдугаар сарын 16-ны 10.00 цагт гэм буруутай гэж дүгнэсэн долоон хүнд эрүүгийн хариуцлага оноох шүүх хурлыг товлож завсарлалаа.
Зочин · 2021/12/16
yaj siidehiig ni harj l baiya?....ene syyh chini siidbereen egch chadaj bna uu?Gemteng gesgeej chadah yy?hahyyli abah uu?gedeg ergelzeetei suu!!!
Зочин · 2021/12/16
bat-uulee unendee sain idsen sh tee, ter hujaa gantulga gej neg hogiin amitan bas. shoron ruu gaa zailaa