Сүүлийн 24 цагийн хугацаанд улсын хэмжээнд 267 иргэн коронавирусийн халдвараар өвчилсөн нь PCR шинжилгээгээр батлагджээ. Ингэснээр нийт бүртгэгдсэн тохиолдлын тоо болж нэмэгдлээ.

Шинээр илэрсэн тохиолдлуудын тав нь гаднаас зөөвөрлөгдсөн бол 262 нь дотоодын халдвар байна.

Дотоодын халдварын задалж танилцуулбал,

  • 160 нь Улаанбаатар хотод,
  • 102 нь орон нутагт бүртгэгджээ. 

Мөн хугацаанд коронавируст халдварын улмаас 61-80 гаруй насны хоёр хүн нас баржээ. Нийт нас баралт манай улсын хэмжээнд 1,970 хүрлээ. Талийгаачдын гэр бүл, төрөл төрөгсдөд гүн эмгэнэл илэрхийлье.

Одоогоор коронавируст халдварын улмаас улсын хэмжээнд 2,454 иргэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаагаас 489 нь хүүхэд, 99 нь жирэмсэн эх байна.

Харин гэрийн хяналтад 4,583 хүн байна.

Эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй иргэдийн биеийн байдлыг үнэлбэл:

  • Хөнгөн- 920
  • Хүндэвтэр-1,237
  • Хүнд-255
  • Маш хүнд- 42 хүн байна.