ОЛИМПИЙН АВАРГА Н.ТҮВШИНБАЯРЫГ ЭНЭ САРЫН 23-НД ШҮҮНЭ
2021/12/20
Олимпийн аварга, Хөдөлмөрийн баатар Н.Түвшинбаяр энэ оны дөрөвдүгээр сарын 02-ны өдөр Хан-Уул дүүргийн нэгдүгээр хорооны нутаг дэвсгэрт согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Улсын начин Э.Энхбатыг тодорхойгүй шалтгаанаар зодож эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогдсон.
Хан-Уул дүүргийн прокурорын газраас Н.Түвшинбаярт холбогдох хэргийг хянаад, 2021 оны арванхоёрдугаар сарын 01-ний өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэн тус дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлэхээр шийдвэрлээд буй.
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд энэ сарын 23-ны өдрийн 14:00 цагт Н.Түвшинбаярт холбогдох хэргийг шүүхэд шилжүүлэх эсэхийг шийдвэрлэх урьдчилсан хэлэлцүүлгийн шүүх хуралдаан болно.
Зочн · 2021/12/21
Хэрэвээ энхбатг амьд бхд шүүх хурлаа хиилгэвэл бга ял авна харн үхчхвэл ял хүндрэнэ гэдг тооцсн бна айхтр хог шүү шүүх хурлыг хойшлуулх хэогтэй
Баяр · 2021/12/21
Мууу новш үхэхээсн өмнө шүүх хурлаа хиилгж авх санаа бна хэрв муу юм болчхвол асуудл хүндрнэ гэж мэдж бга
Зочин · 2021/12/20
бат · 2021/12/20
Улсын ард түмний хайр даагүй тэнэг амьтан