Төрийн банкны "Мөрөөдлөө хадгалъя" хадгаламжийн урамшуулалт аяны гурав дахь тохирлын эзэд тодорлоо
2021/12/21
Хуримтлалтай дундаж давхаргыг бий болгох, тэднийг санхүүгээ зөв удирдах, хуримтлуулах зуршлыг дэмжих зорилготой зохион байгуулагдаж буй Төрийн банкны “Мөрөөдлөө хадгалъя” хадгаламжийн урамшуулалт аян амжилттай үргэлжилж байна.
“Мөрөөдлөө хадгалъя” хадгаламжийн урамшуулалт аян нь 2021.11.01 - 2021.12.31-ний хооронд зарлагдаж, 14 хоног тутамд 6 урамшууллын эздийг Төрийн банкны фэйсбүүк пэйж хуудсаар шууд дамжуулан тодруулж, урамшууллыг олгож байгаа билээ. Одоогоор гурав дахь урамшууллын эздийг 2021.12.13-ны өдөр Төрийн банкны фэйсбүүк пэйж хуудсаар шууд дамжуулан тодруулаад байна.
Урамшуулалт аяны хугацаанд Төрийн банкны 500 гаруй салбар нэгжид 3 сараас дээш хугацаатай хадгаламж нээлгэсэн, хугацаагаа сунгасан, хадгаламждаа орлого нэмсэн 100,000 төгрөг тутамд нэг сугалааны эрхтэйгээр “Мөрөөдлөө хадгалъя” хадгаламжийн урамшуулалт аянд оролцох юм. Түүнчлэн хүүхдийн хадгаламжид орлого нэмсэн 50,000 төгрөг тутамд нэг сугалааны эрхээр оролцох боломжтой.
Хадгаламжийн урамшуулалт аяны 3 дахь 14 хоногийн урамшууллын эздээр дараах харилцагчид тодорлоо.
- 100,000 төгрөгтэй карт нээлгэх эрхийн бичгийн эзнээр Төрийн банкны Ховд аймаг салбарын Баянбүрд тооцооны төвийн харилцагч М.Тодбаяр;
- 100,000 төгрөгтэй хадгаламжийн эрхийн бичгийн эзнээр Төрийн банкны Улаанбаатар хотын Зам Тээврийн Яам тооцооны төвийн харилцагч Х.Саранцэцэг;
- Харилцагч байгууллагаас 100,000 төгрөгөөр худалдан авалт хийх эрхийн бичгийн эзнээр Төрийн банкны УБ 13-р хороолол тооцооны төвийн харилцагч Ч.Энхтуяа;
- Bluetooth чихэвчний эзнээр Төрийн банкны УБ Налайх дүүрэг салбарын харилцагч Д.Мөнхдалай;
- Ухаалаг цагны эзнээр Төрийн банкны Төв аймаг Эрдэнэсант тооцооны төвийн харилцагч Ш.Ариун-Эрдэм;
- Нисдэг тэрэгтэй дотоодод аялах эрхийн эзнээр Төрийн банкны Өмнөговь аймаг Цогтцэций-2 тооцооны төвийн харилцагч Б.Уртнасан нар тус тус тодорлоо.
Урамшууллын эздийг 2021.12.16-ны Пүрэв гарагт тус банкны Төв байранд хүлээн авч, урамшууллыг гардуулан баяр хүргэлээ. “Мөрөөдлөө Хадгалъя” хадгаламжийн урамшуулалт аяны дөрөв дэх урамшууллын эзэд 2021.12.27-ны өдрийн Даваа гарагт Төрийн банкны фэйсбүүк пэйж хуудсаар тодорно.
Эрхэм харилцагч таныг Төрийн банкны хуримтлалтай дундаж давхаргыг дэмжих “Мөрөөдлөө хадгалъя” хадгаламжийн урамшуулалт аянд оролцож, өөрийн мөнгөн хөрөнгөө эрсдэлгүй, найдвартай банканд хадгалуулан өсгөхийн зэрэгцээ хамгийн дотнын хүнтэйгээ Бээжингийн өвлийн олимп хосоороо үзэх урамшуулалтай аянд хамрагдахыг урьж байна.
Дэлгэрэнгүй мэдээллийг Төрийн банкны цахим хуудас болон албан ёсны сошиал сувгаар, мөн Төрийн банкны мэдээллийн лавлах 1800-1881 дугаараас лавлаарай.
Төрийн банк – Эрсдэлгүй ирээдүйн баталгаа