Тусгай үүргийн нислэгээр гадаадаас ирсэн хоёр иргэнээс Омикрон хувилбар илэрч, Монгол Улсад тус халдварын хоёр тохиолдол бүртгэгдэв. Тухайн хоёр иргэн Монголд ирээд тусгаарлалтад байсан юм.

Эл хоёр тохиодол өчигдөр /2021.12.20/ батлагджээ. Улмаар давтан шинжилгээ авч, “Омикрон” халдвар туссан эсэхийг бүр нарийвчлан тогтоож, дахин баталгаажуулахаар болсон байна.

Эдгээр хоёр тохиолдолтой хамт гадаадаас ирсэн иргэдийг гэрийн тусгаарлалтад 7-10 хоног байхыг зөвлөжээ.