Хэнтий аймгийн Хэрлэн сумын хоёрдугаар багийн харьяат Э хүзүүн тус газартаа өшиглүүлж, төвөнхийн мөгөөрсний хугарал гэх оношоор нас баржээ.

Хэргийг тодруулбал, 2020 оны долдугаар сарын 2-нд талийгаач Э-г хамт байсан Б нь “Малгайн дээгүүр гарлаа” гэх шалтгаанаар маргалдаж, хүзүү рүү өшиглөж, аминд нь хүрчээ.

Талийгаач амьсгалын дутагдалд орж, эмнэлгийн анхан шатны тусламж авахаар хүргэгдэж, гурван цагийн дараа нас барсан байна.