Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрүүдийг танилцуулж байна. 

Ерөнхий сайдын хэвлэлийн төлөөлөгч Ч.Болортуяа "УОК-оос цар тахлын эсрэг авч хэрэгжүүлж байгаа хариу арга хэмжээ, омикрон хувилбарын эсрэг ямар ажлууд хийх талаар Ерөнхий сайд чиглэл өгсөн.

Оюутолгой төсөлтэй холбоотой УИХ-д өргөн мэдүүлэх тогтоолын төслийг баталсан. 2022 оны улсын төсвийн хүрээнд авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар хэлэлцлээ" гэлээ. 

 

Энэ үеэр Хууль зүйн яамны сайд Х.Нямбаатар "Оюутолгойн ордоос Монгол улсын хүртэх үр ашгийг хангуулах арга хэмжээний тухай тогтоолыг төслийг хэлэлцэж УИХ-д өргөн мэдүүллээ.

Маргаашийн УИХ-ын чуулганы хуралдаанаар хэлэлцэнэ.

Тогтоолд

  1. Монголын засгийн газрын эзэмшлийн хувьд ногдох өрийг тэглэх,
  2. далд уурхайн бүтээн байгуулалтын  төлөвлөгөөг цуцлах дуусгавар болгох,
  3. далд уурхайн бүтээн байгуулалтын төслийн санхүүжилтэд хөндлөнгийн аудит оруулах,
  4. төслийн гүний уурхай ашиглалтад орж олборлолт эхлэх хугацаа буюу 2023 оны хүртэлх зардлыг гадаадын хөрөнгө оруулагч 100 хувь хариуцаж нэмэлт өр үүсгэхгүй байх,
  5. Оюутолгой ХХК-ийн засаглалыг сайжруулах, тус компанийг эрчим хүчээр хангах гэрээ байгуулах, татварын актын биелэлтийг хангуулах зэргийг заасан" гэв.

Сангийн сайд Б.Жавхлан: Удахгүй 2022 оны төсвийн жил эхэлнэ. Үүнтэй холбогдуулан 2022 оны төсвийг чанаржуулах тогтоолын төсөл батлагдлаа. Тогтоол найман хэсгээс бүрдэж байгаа.

  • Орлогын чиглэлээрх уул уурхайн бүтээгдэхүүний экспортыг нэмэгдүүлэх
  • Төрийн өмчит компаниудийн ашигтай ажиллагаа, эдийн засгийн үр өгөөжийг нэмэгдүүлэх
  • Хөрөнгө оруулалтыг хөнгөвчлөх зэрэг нарийвчлан чиглэлүүдийг тусгасан.

Эдгээр агуулгууд дотод сүүлийн үед олон нийтйин дунд төөрөгдөл үүсгэж буй нэг асуудал бий. Тэр нь нийслэл болон орон нутагт буй төрийн үйлчилгээний ажилтнуудыг цомхотгох, ажлын байрыг багасгах гэсэн үйл ойлголцол үүссэн. Энэ асуудлыг тодорхой тусгаж өгсөн. Төрийн үйлчилгээний ажилтнуудыг цалин, урамшуулал, тэтгэмжтэй холбоотой тухайлбал 36 сард нэг удаа авдаг тэтгэмж зэрэг бүх зардалд ямар ч өөрчлөлт орохгүй.