Дахин нэг хоригдол нас барлаа
2014/05/20
461 дүгээр урьдчилан хорих төвд хоригдож байгаад нас барсан Газрын тосны хэрэг эрхлэх газрын дарга агсан Д.Амарсайханы хэрэг мартагдаагүй байхад Дарханы хорих ангид нэг хоригдол нас баржээ. Тодруулбал өнгөрсөн ням гаригт буюу тавдугаар сарын 18-нд Дархан-Уул аймгийн онцгой дэглэмтэй 435 дугаар хорих ангид ял эдэлж байсан хоригдол цус харваж нас барсан хэрэг гарчээ. ШШГЕГ-ын дарга Д.Ядамдоржийн хэлж байгаагаар нас барсан хоригдол нь 50 настай. 25 жилийн ял эдлэх ёстойгоос найман жилийг хорих ангид өнгөрүүлээд байсан аж.
Түүнийг хорих ангидаа ухаан алдсан даруйд аймгийн нэгдсэн эмнлэгт хүргэсэн байна. Улмаар эмнэлэгт хүргэгдээд гурван цаг гаруй дараа нас баржээ. Талийгаач өмнө нь 2-3 удаа эмнэлэгт хэвтэж байсныг эх сурвалж мэдээллээ.
Зочин · 2014/05/21
burhanii gesgeel 25 jil yal bol hertsgiigeer hunii amind hursen etgeeded tulgadag yal shuudee
Зочин · 2014/05/21
25jil gedeg tsaazaar avah yaliin daitai onts notstoi hereg hiisen hun baih.Hiisen uiliinhee uil laig uureed shiitgegdej dee