“Нарантуул“ худалдааны төв ирэх сарын 5-ныг хүртэл амарна
2021/12/30
Худалдаа, үйлчилгээний байгууллагууд баярын өдрүүдэд дараах цагийн хуваарийн дагуу ажиллана. Хүнсний дэлгүүрүүд ердийн цагийн хуваарийн дагуу ажиллах бол “Нарантуул”, Алтжин бөмбөгөр худалдааны төв өнөөдөр, маргааш ажиллаж, нэгдүгээр сарын 5-ныг хүртэл амарна.
Сандэй худалдааны төв, “Хар хорин” худалдааны төв 30, 31-нд хэвийн ажиллаж, нэгдүгээр сарын 1-3-нд амарна. Харин Шөнийн зах худалдааны төв болон Баянзүрх зах 30, 31-нд ажиллаад ирэх сарын 1, 2-нд амрах юм.
Иргэн · 2021/12/30
За даа зарах бараагүй болчихсон комисын хэдэн бараа л үлдсэн газар ажилласан ч амарсанч адил болсон л доо..