Цагдаа, мэргэжлийн хяналтын байцаагчийн ресторанд үнэгүй хоол иддэг эрхийг хасъя
2022/01/03
УИХ-ын чуулганы өнгөрөгч Пүрэв гарагийн хуралдаанаар Засгийн газраас өргөн мэдүүлсэн Шинэ сэргэлтийн бодлого батлах тухай тогтоолын төслийг хэлэлцэн баталсан билээ.
Уг тогтоолын төсөлтэй холбоотой гишүүдийн асуултад Ерөнхий сайд хариулт өгсөн юм.
Тэрбээр Шинэ сэргэлтийн бодлогын хүрээнд хэрэгжих шинэчлэлийн талаар “Шинэ сэргэлтийн бодлогын хүрээнд 47 орчим хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах урьдчилсан тооцоо гаргасан. Жишээ нь, Татварын хууль байна. Татварын хуульд санхүүгийн жилийг нэг сараар наашлуулах зохицуулалт оруулах боломжийн талаар судалж байна. Яагаад чуулган нэг сарын наана хуралдаж болохгүй гэж. Энэ бол бидний дотоод асуудал. Ингэснээр хувийн хэвшлийнхэн ажиллах хүч татах, бараа бүтээгдэхүүнээ эрт худалдаж авах боломжтой болох юм.
Мөн Тусгай зөвшөөрлийн хуульд өөрчлөлт оруулснаар төлөвлөгөөт шалгалтыг бүгдийг нь зогсооно. Жишээ нь газар олгох, тусгай зөвшөөрөл сунгах асуудлыг төрийн байгууллагынхан ширээн доороо дараад авлига нэхээд байдаг асуудлыг шилэн болгоё. 14 хоногийн дотор тийм, үгүй гэдэг хариултын аль нэгийг өгөхгүй бол тухайн албан тушаалтан өөрөө асуудалд орно гэсэн үг.
Мэргэжлийн хяналтын байгууллагын бүтэц, зохион байгуулалтыг өөрчилнө. Зөвхөн гомдол гарвал очиж шалгана. Түүнээс биш цагдаа нар байнга ресторанд очоод хоол идээд байдаг, мэргэжлийн хяналтын байцаагч, дүүргийн Үйлдвэр үйлчилгээний газрын дарга бүхэн ресторанд үнэгүй хоол иддэг эрхүүдийг хасъя гэж байгаа юм. Ингэсэн тохиолдолд авлига гэж үзье” гэсэн байна.
зочин · 2022/01/07
Бичсэн зүйлийг ямар хурдан устгана вэ?
зочин · 2022/01/07
20 -оод жилийн өмнө манайх 1-р хороололд ломбард ажиллуулдаг блаа. Нэг удаа бичиг баримтаа сунгуулах болоод СХД- ийн зохих хүмүүсээр сунгуулаваа. 2 хонгийн дараа сунгалт хийсэн О гэх эмэгтэй ирж 300 мянган төг зээлэхээр ярихад нь манай хүн 100 мянга бн гэхэд за яахав түүнийг чинь зээлээр авья гээд аваад явсан юм. Эргэж ирж төлөж харагдааш. Тэд ийм маягаар аж ахуйн нэгжүүдийг шулдаг юм. Ийм маягаар хичнээн ломбардаас мөнгө хуссан бол.....
Зочин · 2022/01/07
За болио. Жаахан үндэстэй юм ярь. ЕС ийм хөгийн ярихгүй ээ. Яг үнэн хэрэг дээрээ Цагдаа Мэргэжлийн хяналтынханы ойр орчмынх нь зүгээр л нэг жижиг цайны газарыг л шалгаад үз. Бүгд тэнд өртэй. Бичүүлээл иддэг тогтолцоо хаа сайгүй байгаа. Цалингаа аваад идсэн хоолныхоо өрийг төлдөг. Хэрэг дээрээ ингэж л амьдардаг. Та харин цайны газар орж үзсэн үү. Том том рестронд л тухалдаг байх. Ард түмний буянаар төрийн хоол үнэгүй гудрах завшаан тохиосонд баярлах хэрэгтэй. Мөрөөрөө ажлаа хийж яваа цаоингаас цалингийн хооронд амьдардаг ядарсан хэдэн хүмүүсийг арай л аймаар доромжилж байна. АТГ-тэй хамтраад цайны газруудыг шалгах юм уу ичихгүй бол. Тэгээд үнэнхээр юм олчихвол номхон тэмээ ноолоход амар гэдэг шдээ. цагдаад хориод торгоод шийтгээд, халаал чаддагаа хий л дээ.
Зочин · 2022/01/05
Тийм юм мэдэхгүй юм байна.
Нямаа · 2022/01/04
Маш үнэ бодит байдал.Хөдөөгийн сумдын засаг дарга нар нутаг дээрээ байгаа амралтын газруудад хэдэнч хамаагүй дарг нар сонгуульд нэр дэвшигчдийг дагуулж очиод хонон өнжин ууж идэж амарч аваад мөнгө төлдөггүй яваад өгдөг арчаагүй ашигч дээрмээ зогсоогоорой.!!!!!!!
Зочин · 2022/01/04
Иргэн · 2022/01/04
Цагдаа, мэргэжлийн хяналтынхан үнэхээр хоол үнэгүй идээд байгаа баримт байгаа бол шалгадаг газраар нь шалгуулаад ажлаас нь хал, оноодог үүрүүлдэг ялыг нь өг, худлаа доромжилж, дээрэлхүү авирлаж байгаагаа боль. Сэтгэлээрээ ажиллаж байгаа төрийн албан хаагчдаа хэсэг бүлэг хүнд таалагдахын тулд хов баздаг, өнөөдрийн асуудлаа шийдэж чадахгүй байж бүлт бүлт попордог байж болохгүй.
Зочин · 2022/01/03
Үнэн даам ш тэй зарим нь нуудгайнуудтайгаа дайлуулдаг шүү
иргэн · 2022/01/03
ЕС.ийг гэж ховоор хөөцөлдөнө чинээ санасангүй. цагдаа мэргэжлийн хяналтынхан үнэхээр хоол үнэгүй идээд байгаа баримт байгаа бол шалгадаг газраар нь шалгуулаад ажлаас нь халж болно. тэгвэл үнэээр сайн. Ингэдэг гэнэ, тэгдэг гэнэ гэх ховонд итгэж байгааж харамсалтай. ЖДҮ чинь, Концессчин тендерчнийхээ учрыг эхлээд олчихмоор юм. төрийн нүд чих гар хөл болсон төрийн албан хаагчдаа хэсэг бүлэг хүнд таалагдахын тулд ховоор хөөж харлуулаад хэдэн том луивирчдаасаа ялгаж салгаж чадахгүй бол хол явахгүй шүү
Зочин · 2022/01/03
Мэргэжлийн хяналтынхан гааль дээр л байнгын өндөр хяналттай байх хэрэгтэй. Бусад тохиолдолд зөвхөн гомдол гарвал очиж шалгадаг байх нь зөв...
зочин · 2022/01/03
хоол өгөхгүй бол бүүр их дарамтлдах байх доо
123 · 2022/01/03
Salabchaa ogmoor bna