Төрөөд удаагүй нярайг зам дагуу хаясан эцэг, эхийг эрэн хайж байна
2022/01/04
Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэр, нэгдүгээр хорооллын арын зам дагуу төрөөд удаагүй нярай хүүхдийг өлгийдөөд газарт тавьсан байсныг иргэн олж, цагдаа дууджээ.
Тухайн нярай 3.4 кг жинтэй, 50.5 см урттай, хэвийн бойжилттой хүүхэд байна. Өдгөө Нялхсын клиник сувилалд шилжүүлэн асарч байна. Цагдаагийн байгууллагаас нярайн эцэг, эхийг тогтоохоор эрэн сурвалжлах ажиллагааг явуулж байна.
Зочин · 2022/01/04
Яанаа, яаж хаяж чаддаг тэнэг вэ, хэлэх үг алга
Зочин · 2022/01/04
Нохойноос дор болжээ хүүхнүүд дуртайдаа эрийн дор хэвтэчээд үр төлөө хаяад писда
Эх · 2022/01/04
Одоо ч хэцүү болжээ хүүхдээ хаяад