Иргэн, албан байгууллагууд 2021 оны дөрөвдүгээр улирлын төлбөрийн баримтаа 2022.01.08-ны 23:59:59 цагаас өмнө амжиж бүртгүүлэн НӨАТ-ын буцаан олголтын урамшууллаа авахыг Татварын Ерөнхий газраас анхаарууллаа.

Хэрэв 2021 оны дөрөвдүгээр улирлын баримтаа 2022 оны нэгдүгээр сарын 9-ноос хойш бүртгүүлбэл тухайн баримт ААН илгээгээгүй гэсэн төлөвт орох юм. Мөн уг хугацаанаас хойш уншуулсан баримтын урамшуулал бодогдохгүй.

НӨАТ-ын IV улирлын буцаан олголт энэ сарын 20-ны дотор иргэдийн дансанд шилжих хуулийн заалттай.