Бөхийн бэлтгэл хийж дуусаад гэнэт нас барсан нь коронавирусийн халдвартай холбоотой байж болзошгүй гэв
2022/01/13
Увс аймгийн Улаангом сумын иргэн 33 настай Т үндэсний бөхийн бэлтгэл хийж дуусаад ухаан алдан сэхэл авахгүй байсаар нас баржээ.
Тэрбээр өнгөрсөн даваа гаргийн үдэш 20.00 цаг өнгөртөл гурван цагийн хугацаатай бэлтгэл хийсэн гэнэ. Түүнийгээ дуусгаад удалгүй ухаан алдсан бөгөөд аймгийн Нэгдсэн эмнэлгийн Хүлээн авах тасагт хамт байсан хүмүүс нь хүргэсэн ч нас барсан байжээ. Орон нутгийн эх сурвалжуудын мэдээлснээр талийгаач ямар нэг хууч өвчингүй, аймгийн начин цолтой нэгэн бөгөөд цогцост хийсэн шинжилгээгээр биедээ ил харагдах гэмтэл шарх байгаагүй гэнэ.
Энэ талаар албаны эх сурвалжаас тодруулахад “Талийгаач даваа гарагт 20:00 цагийн үед бэлтгэл хийж байгаад ухаан алдаж, аймгийн Нэгдсэн эмнэлэгт хүргэгдсэн юм билээ. Түүний зүрх зогссон байсан учир эмчийн тусламж авч чадаагүй юм. Түүний цогцост задлан шинжилгээ хийж байгаа. Тэрээр 2010 оноос хойш бэлтгэл хийж байсан. Хоёр удаа коронавирусийн халдвараар өвчилсөн. Түүний гэнэт нас барах болсон шалтгаан нь коронавирусийн халдвартай холбоотой байж болзошгүй. Өнөөдөр манай аймгийн Өмнөговь суманд бөхийн барилдаан болох байсан. Тус барилдаан хойшлогдсон. Саяхан манай аймгийн хоёр иргэн гэнэт нас барсан. Тэд мөн коронавирусийн халдвараар өвчилж байсан” гэв.
Зочин · 2022/01/13
Бүх нийтээр хөл хориочээ шадар сайдаа Амарсайхан ЗГ иргэд чинь болохоо байлаашд омикрон бол цар тахал хөнгөн гэдэг нь худалаа шүү УОК! ОГЦОР!
Зочин · 2022/01/13
Ардчилал гарч ирж өөрсдөө тарьж ургуулж чаддаг байсан хүнсний ногоонуудаа хятадаас авдаг болсноос хойш хятадаас орж ирж буй ногоо жимсэнд хүний тархинд орж удаан хугацаанд эд эсийг нь гэмтээж гэнэт үхүүлдэг бичил биетнүүд нь хүмүүсийг ийнхүү чимээгүй,шалтгаангүй үхүүлж байгаа юм. Элбэгдорж хүүрийн толгойг тасалж Сүхийн талбай дээр шатаасан цагт манай оронд амар амгалан тогтоно.
зочин · 2022/01/13
Юу л болоод байнадаа 3 цагийн хугацаатай шөнөжин бэлтгэл хийсэн хүн ядраад сульдаад ухаан алдсан юмбиш үү? Яаралтай эмнэлгийн тусламж авч чадалгүй нас барсан байлгүйдээ.Тээр жил нийслэлийн 49-р сургуулийн сурагч бас өдөржин шөнөжин бөхийн бэлтгэл хийлгээд нас барсан шүүдээ түүнтэй яг л адилхан байнадаа.Яг 12 жилийн өмнө 10 -р ангийн хүү нас барж байсан шүүдээ.Юун короно вэ