Төрийн ордонд ихээхэн тооны халдвар илэрч арга хэмжээнүүдээ цуцалжээ
2022/01/13
Үндсэн хуулийн 30 жилийн ойд зориулсан хурал, зөвлөгөөнүүд Төрийн ордонд зохион байгуулагдаж буй. Өнөөдрийн хувьд УИХ-ын чуулганы хүндэтгэлийн хуралдаанд нэр бүхий эрхмүүдийг оролцуулах байв.
Гэвч Төрийн ордонд ажилладаг хүмүүсээс коронавируст халдвар ихээр илэрсэн тул холбогдох танхимын арга хэмжээнүүдийг цуцалж, цахим хэлбэрт шилжүүлсэн байна. Тодруулбал, халдварын шинэ давлагаа үүсэх эрсдэлтэй байгаатай холбогдуулж, Төрийн ордон дахь ажилчдыг нэгдсэн шинжилгээнд хамруулжээ.
Ингэхэд олон тооны халдвар илэрсэн тул ийн зарим арга хэмжээг цуцалсан талаар эх сурвалж мэдээллээ. Албаны хүмүүс нийт шинжилгээний талаарх дэлгэрэнгүй мэдээллийг өгөхөөс татгалзаж байна.
Албан бус мэдээллээр төрийн ордонд өнөөдөр өглөө нэвтрэх 300 гаруй хүнээс шинжилгээ авахад 60 гаруй хүнээс халдвар илэрсэн хэмээжээ.
DR. PRADHAN · 2022/01/15
Зочин · 2022/01/14