Д.Ганбат: Украинд хошин шогийн жүжигчин Ерөнхийлөгч хийгээд явж байгаа. Тэгэхээр энэ хүмүүсийг сайн ажиллана гэж найдаж байна
2022/01/14
МҮОНРТ-ийн Үндэсний зөвлөлийн гишүүн Ж.Соёл-Эрдэнэ, Б.Галаарид нарыг чөлөөлж, тэдний оронд Д.Жавзандорж, Н.Онон нарыг томилуулахыг гишүүдийн олонх дэмжив. Ингээд тус томилгооны үеэр гишүүдийн асуусан асуултыг хүргэж байна.
УИХ-ын гишүүн Д.Сарангэрэл:
МҮОНРТ хоёр хуваагдсан гэж гишүүд хэлж байна. Та хоёр аль талд нь орох вэ. Судалгаа байна уу.
Та хоёрт зөвлөхөд тэнд очоод Үндэсний зөвлөлийн гишүүдтэй уулзах хэрэггүй. Харин радио, телевизийн ажилтнуудтай уулз. Яг юу болоод байгааг мэд, мэдэр.
Та хоёр аль нэг талд нь орвол маш төвөгтэй нөхцөл байдал үүснэ. Тэгэхгүй байх гэж найдаж байна. Та хоёр ямар ойлголттой, юу хийхээр явж байгаагаа ойлгож байна уу.
Нэр дэвшигч Н.Онон: Би 30-аад жил телевизтэй нягт холбоотой ажиллаж байгаа. Телевизийн уран бүтээлчид үнэхээр цаг наргүй, ачаалалтай ажилладаг хүмүүс. Хоёр хэсэг хуваагдсан гэдгийг сонссон. Аль нэг талд нь орно гэх нь хайшаа юм. Хуулийн дагуу нийтийн эрх ашгийн төлөө үйлчилж ажиллана гэж ойлгож байгаа.
Нэр дэвшигч Д.Жавзандорж: Байнгын хорооны хуралдааны үеэр ийм асуудалтай салбар руу очиж байгаа шүү гэдгийг олон хүн анхааруулж хэлсэн. Хоёр талын аль талд нь орох гэдэг асуултад хариулахад, яг юу болоод байгааг тодорхой мэдээгүй учир хариулах боломжгүй байна.
Юу хийнэ гэж зорьж байгаа вэ гэж асуулаа. Миний хувьд нийгэм, залуу үеэ соён гэгээрүүлэхэд жаахан ч гэсэн хувь нэмрээ оруулъя, мэдсэн сурсан зүйлээ хэрэгжүүлэх юмсан гэж бодож байгаа.
13:21 2022/01/14
УИХ-ын гишүүн Д.Ганбат: Ерөнхийлөгчийн зүгээс зөв зүйтэй хүмүүсийг санал болгож байна гэж үзэж байна. Лам нар, хошин шогийн жүжигчид их амжилттай явдаг. Их сайн ч ажил хийдэг. Н.Онон бас хуулийн боловсролтой юм байна. Анкетаас нь харлаа. Тэр байтугай Украинд хошин шогийн жүжигчин Ерөнхийлөгч хийгээд явж байгаа. Тэгэхээр энэ хүмүүсийг сайн ажиллана гэж найдаж байна.
МҮОНРТ татвар төлөгчдийн мөнгөөр санхүүждэг. Тиймээс хар тамхи хэрэглэсэн жүжигчин, дуучин, улстөрчдийн хүүхдийг телевизээрээ гаргахгүй байх тал дээр Н.Онон анхаарах хэрэгтэй.
Нэр дэвшигч Н.Онон: Хар тамхитай тэмцэх тал дээр тодорхой арга хэмжээ авч, нэвтрүүлэг хийх нь зайлшгүй хэрэгтэй байх. Хар тамхи хэрэглэсэн уран бүтээлчдийн телевизээр гаргахгүй байна гэдэг дээр хариулж мэдэхгүй байна. Тэрийг судлах хэрэгтэй болов уу гэж бодож байна.
13:13 2022/01/14
УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат: Хоёр нэр дэвшигчийн хувьд соёл урлаг, түүх уламжлалын тал дээр хүлээн зөвшөөрөгдсөн хүмүүс гэж үзэж байна.
МҮОНРТ-ийн Үндэсний зөвлөл гэдэг байгууллага хоёр хуваагдаж хэрүүл хийдэг, хурлаа хийж чаддаггүй, байгууллагынхаа төсвийг баталж өгч чаддаггүй. Сүүлийн үед энэ байгууллага байнга шүүхдэлцэж байна. Ирэх долоо хоногийн Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар МҮОНРТ-ийн Үндэсний зөвлөлийн тайланг авч хэлэлцэнэ.
Ер нь гишүүд МҮОНРТ-ийн тухай хуульд өөрчлөлт оруулах санал гаргаж байгаа. Энэ хуульд Үндэсний зөвлөлийн гишүүн зургаан сарын турш хуралдаа оролцохгүй бол чөлөөлнө гэдэг заалттай. Таван сар хуралдаа оролцохгүй байж байгаад нэг очоод ахиад таван сар очихгүй байж болох зохицуулалттай. Үүнийг өөрчлөх хэрэгтэй.
12:52 2022/01/14
Монголын үндэсний олон нийтийн радио, телевизийн Үндэсний зөвлөлийн гишүүнээс чөлөөлөх, гишүүнээр томилох тухай асуудлыг хэлэлцэж байна.
МҮОНРТ-ийн Үндэсний зөвлөлийн гишүүн Ж.Соёл-Эрдэнэ, Б.Галаарид нарын бүрэн эрхийн хугацаа дууссан тул тэдний оронд Д.Жавзандорж, Н.Онон нарыг томилуулах саналыг Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх УИХ-д оруулсан байна.
CHIN · 2022/01/17
Хуучин залуутайгаа нийлэхгүй бол амьдрал надад маш муу байх байсан, би гэрлээд 2 жил болж байна, ямар нэг зүйл тохиолдсон, миний нөхөр намайг орхисон, доктор Окос шившлэгийн тусламжтайгаар би хайрттайгаа дахин нийлсэн бөгөөд бидний гэрлэлт одоо энэ амьдралаар дүүрэн байна. аз жаргал, бүгдээрээ доктор Окос spell caster-ийн ачаар ТЭР ЧАМАЙГ БҮХ ТӨРЛИЙН ӨВЧНИЙГ эдгээж байгаа тул түүнтэй +2347039201245 whatsapp дугаараар эсвэл [email protected] имэйлээр холбогдоорой.
DR. PRADHAN · 2022/01/15