Tuvza брэнд гоо сайхны бүтээгдэхүүний дизайныг бүтээж дэлхийн зах зээлд гаргажээ
2022/01/14
Дизайнер А.Түвшинзаяагийн үүсгэн байгуулсан Tuvza брэнд монголдоо хэдийнээ нэрээ дуурсгах болсон билээ. Загварын хот Миланд суралцаж байхдаа Bulgary брэндийн шинэ сүрчигийн сурталчилгаанд зориулан дизайныг нь зохион бүтээж, эх орныхоо нэрийг гаргаж явсан юм. Монголдоо өөрийн брэндээ үүсгэн байгуулаад багагүй хугацааг үдэж буй дизайнер А.Түвшинзаяа дэлхийн томоохон зах зээл гэгддэг Хятад улсын гоо сайхны компанитай хамтран ажиллаж байгаа гэнэ.
Тэрбээр өөрийн цахим хуудастаа, Үндэснийхээ хэв шинжийг агуулсан уруулын будаг маань 6 өнгөний сонголтоор кремтэйгээ хосоороо бэлэн боллоо. Бүтээл бүтэхэд олон хүний хөдөлмөр шингэсэн баг бүрэлдэхүүний ажлын үр дүн байдаг. Хамтран ажилласан та нартаа баярлалаа гэсэн юм.
Бүсгүйчүүдийн хамгийн гол гоо сайхны бүтээгдэхүүн болох уруулын будаг, нүүрний кремны дизайн дээр ийнхүү ажиллажээ.
Tuvza брэнд-ын хамт олон Queen Collection -ны ерөнхий дизайн дээр ажиллахдаа Монгол хатадын дүр төрхийг гоо сайхан үндэснийхээ хэв маягтай хослуулан бүтээхийг зорьсон байна. Цаашдаа ч энэхүү гоо сайхны бүтээгдэхүүний дизайныг хариуцан ажиллах гэрээ байгуулжээ.
Монголынхоо нэрийг дэлхийн зах зээлд нэвтрүүлж байгаа нь сайшаалтай. Queen Collection-ны нүүр царай болсон моделиудын дээлийг урлахдаа үндэсний хэв маягийг шингээжээ.
CHIN · 2022/01/17
Хуучин залуутайгаа нийлэхгүй бол амьдрал надад маш муу байх байсан, би гэрлээд 2 жил болж байна, ямар нэг зүйл тохиолдсон, миний нөхөр намайг орхисон, доктор Окос шившлэгийн тусламжтайгаар би хайрттайгаа дахин нийлсэн бөгөөд бидний гэрлэлт одоо энэ амьдралаар дүүрэн байна. аз жаргал, бүгдээрээ доктор Окос spell caster-ийн ачаар ТЭР ЧАМАЙГ БҮХ ТӨРЛИЙН ӨВЧНИЙГ эдгээж байгаа тул түүнтэй +2347039201245 whatsapp дугаараар эсвэл [email protected] имэйлээр холбогдоорой.
DR. PRADHAN · 2022/01/15